Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд финтек зээл, зээлийн эрсдэл болон түүнд
нөлөөлөх хүчин зүйлсийг судлан, бусад улс орнуудын туршлага дээр үндэслэн финтек
зээл олгодог банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн эрсдэлийг бууруулах арга
замыг боловсруулсан юм.
Шинжилгээний хувьд “A” банк бус санхүүгийн байгууллагын 2024 оны 10-р сард
зээл авсан харилцагчдын мэдээлэл болон “Б” банк бус санхүүгийн байгууллагын 2022
оноос 2024 он хүртэлх зээл авсан харилцагчдын мэдээлэл дээр тулгуурлан, эрсдэлтэй
зээлд нөлөөлөгч хүчин зүйлсүүдийг тодорхойлсон. Мөн Монгол улсад үйл ажиллагаа
явуулж буй Топ-3 банк бус санхүүгийн байгууллагын эрсдэлийг бууруулах арга зам болон
бусад улс орны зээлийн эрсдэлийг бууруулах арга замуудыг судлан дэлхийн 40 гаруй
оронд хэрэглэгддэг FICO зээлийн оноожуулалтаар зээлийн эрсдэлийг бууруулах
зөвлөмжийг боловсрууллаа.
Судалгааны үр дүнд тухайн зээлдэгчийн нас, боловсрол, орлого болон оршин суугаа
хаяг зэрэг нь зээлийн эрсдэлд нөлөөлж байгаа тул эдгээр хүчин зүйлсийн шалгуурыг
тодорхой хэмжээнд нэмэгдүүлж, зээлдэгчийн зээлийн мэдээлэл дээр үндэслэн FICO
зээлийн оноожуулалтаар зээлийн эрх, хэмжээг тодорхойлох нь зээлийн эрсдэлийг
бууруулна гэж үзсэн юм.