Хураангуй:
Сангийн сайдын 2020 оны №144-р тушаалаар батлагдсан “Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам”-р балансын хөрөнгө, өр төлбөрийн арга ашиглан хойшлогдсон татварыг хүлээн зөвшөөрнө гэж заасан. Манай улс санхүүгийн тайлангийн олон улсын стандартын дагуу тайлагнадаг учраас санхүүгийн тайлангийн үзүүлэлт болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулж бүртгэдэг. ААН байгууллагууд санхүү татварын үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулж бүртгэж байгаа байдал төдийлөн хангалттай нэг мөр болж чадаагүй байна. Санхүү татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулж бүртгэж байгаа өнөөгийн байдалд дүгнэлт хийж, тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлох судалгаа зайлшгүй хийх шаардлагатай болно. Жишээ компани болгон групп компани дээр судалгаа хийж үзэхэд санхүү татварын зөрүүгээ тодорхойлон бүртгэж санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу тайлагнах шаардлагатай, учир нь салбар компани дунд хувьцаат компани буюу шилэн данстай байгаа учираас нягтлан бодох бүртгэлийн хуулийг мөрдөж бүртгэх шаардлагатай байна.