СЭЗИС - Бүтээлийн сан

“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН ХАРИЛЦАГЧДАД ҮЗҮҮЛЖ БУЙ ТАТВАРЫН НӨЛӨӨГ ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдгочоо, Өнөржаргал
dc.contributor.author Баянмөнх, Төмөрцэнд
dc.date.accessioned 2025-02-08T09:13:15Z
dc.date.available 2025-02-08T09:13:15Z
dc.date.issued 2025-02-08
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4091
dc.description.abstract Татвар болон тээврийн салбар нь улс орны эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг суурь салбаруудын нэг билээ. Монгол Улсын хувьд төмөр замын тээврийн салбар нь дотоод болон олон улсын тээвэрлэлтийн голлох хэрэгсэл бөгөөд эдийн засгийн өсөлт, худалдааны харилцаанд чухал хувь нэмэр оруулдаг. УБТЗ ХНН-ийг Оросын Холбооны Улс болон Монгол Улсын Засгийн Газрууд хувь тэнцүү эзэмшдэг бөгөөд онцгой байдлаараа татвар төлөх үүргээс чөлөөлөгддөг. Энэхүү нөхцөл нь 1949 онд батлагдсан хэлэлцээрт үндэслэгддэг ба уг хэлэлцээр нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа БНМАУ-ын ЗГ ба ЗСБНХУ-ын ЗГ хооронд 1949 онд байгуулсан Хэлэлцээрийн аравдугаар зүйлд заасан “Бүгд Найрамдах Монгол ард улсын Засгийн газар нь хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ба түүний салбар төлөөлөгчийн газруудыг байгуулах ба түүний салбар төлөөлөгчийн газруудыг байгуулах ба бүртгэх явдалтай хамаарсан ямар нэгэн албан татварыг үл хураана. Түүнчлэн төмөр замын орлого хийгээд, мөнх замаар болон гол мөрнүүдээр ачаа тээш ба хүмүүсийг тээвэрлэх явдал болон төмөр замын өмчид буюу ашиглалтад байгаа газруудын хийгээд төлбөрийн эд хогшил БНМАУ-ын дотор байгаа буюу ирээдүйд бий болж болох ямар нэгэн албан татварыг үл ноогдуулна…” гэж заасны дагуу “УБТЗ” ХНН нь Монгол улсын татваруудаас чөлөөлөгдөнө. Харин уг татварын зохицуулалт нь Улаанбаатар төмөр замын харилцагч компаниудад эдийн засгийн сөрөг үр дагавар учруулж байна. Жишээлбэл НӨАТ-ын өр бууруулах боломжгүй болох, санхүүгийн нэмэлт дарамт бий болох зэрэг асуудлууд гарч байна. Иймд энэхүү дипломын ажил нь дээрх асуудлыг нарийвчлан судалж, харилцагч компаниудад учирч буй татварын дарамтыг бууруулах боломжийг тодорхойлохыг зорьж байна. Түүнчлэн судалгааны дүнд үндэслэн, бодлогын зөвлөмж боловсруулах нь энэ ажлын гол зорилго юм. en_US
dc.subject Татварын орчин, Монголын зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг (МЗХНН), Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг (УБТЗ) en_US
dc.title “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН ХАРИЛЦАГЧДАД ҮЗҮҮЛЖ БУЙ ТАТВАРЫН НӨЛӨӨГ ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах