dc.contributor.advisor |
Дэмчиг, Болормаа |
|
dc.contributor.author |
Хүүхээ, Мөнхтөр |
|
dc.date.accessioned |
2025-02-08T06:24:54Z |
|
dc.date.available |
2025-02-08T06:24:54Z |
|
dc.date.issued |
2025-02-08 |
|
dc.identifier |
Мастер |
en_US |
dc.identifier.uri |
https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4088 |
|
dc.description.abstract |
Монгол улсын Уул уурхайн салбар нь ДНБ-ий 25 гаруй хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын 30 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 орчим хувь, нийт экспортын 92 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг эдийн засгийн тулгуур салбар юм (miningmongolia, 2024).
Тус салбарын тогтвортой байдал нь манай эдийн засгийн тогтвортой байдалтай шууд хамааралтай байдаг бөгөөд мэдээлэл, харилцаа холбооны технологит (ICT) улам бүр тулгуурлаж байгаа нь кибер халдлагат өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Монгол улс нь кибер халдлагын тоогоор дэлхийд тэргүүлж байна. Кибер халдлагын тоо өндөр байгаа шалтгаан нь геополитикийн бодлоготой холбоотой байдаг.
Монгол Улсын Их Хурлаар батлагдсан кибер аюулгүй байдлын тухай хууль 2021 оны 05 сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн боловч уул салбарын кибер аюулгүй байдлыг хамгаалах талаарх зүйл заалт дутмаг байна. Мөн байгууллагуудын кибер аюулгүй байдлын тухай ойлголт бага байгаа бөгөөд улсын эдийн засгийн 25 хувийг эзэлж буй уул уурхайн салбарт кибер аюулгүй байдлыг хангах хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байна.
Энэхүү судалгааны ажил нь C2M2 төлөвшлийн загварт суурилсан КАБ-ын 10 хүрээнд уул уурхайн салбарын кибер аюулгүй байдлын төлөвшлийнөнөөгийн түвшинг тодорхойлох зорилготой юм. Судалгааны үр дүнд тулгуурлан цаашид кибер аюулгүй байдлын төлөвшлийн түвшин ахиулах иж бүрэн стратеги боловсруулж тасралтгүй сайжруулан хөгжүүлэх боломжтой юм.
Судалгааны үр дүнгээс харахад төлөвшлийн түвшин T1-37.5 хувь, T2-28.6 хувь, Т3-30.9 хувийн үнэлгээтэй үнэлэгдэж, салбарын хэмжээнд түвшин 0 буюу Т0-д буюу кибер аюулгүй байдлын үндсэн бодлого, дүрмийг бүрэн хэрэгжүүлээгүй түвшинд байна. Иймд цаашид кибер аюулгүй байдлын төлөвшлийн түвшинг ахиулж түвшин 1 буюу Т1 түвшинд хүрэх зорилт тавин ажиллах шаардлагатай байна. |
en_US |
dc.subject |
Кибер аюулгүй байдал, Кибер аюулгүй байдлын төлөвшлийн түвшин, Уул уурхайн кибер аюулгүй байдал, C2M2 загвар |
en_US |
dc.subject |
Cybersecurity, Cybersecurity maturity level, Mining cybersecurity, C2M2 model |
en_US |
dc.subject |
Research Subject Categories::TECHNOLOGY |
en_US |
dc.title |
УУЛ УУРХАЙН САЛБАРЫН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨВШЛИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Бизнесийн менежмент |
|
ife.Мэргэжил.Индекс |
E340100 |
|
ife.Зэрэг |
Мастер |
|