Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Монгол Улс болон БНХАУ-ын онцгой албан татварын тогтолцооны харьцуулсан судалгаа хийхэд чиглэгдсэн. Онцгой албан татварын бодлогын онол, зохицуулалтын арга зүй, хоёр улсын татварын тогтолцооны ижил төстэй болон ялгаатай талуудыг тодорхойлох зорилготой.
Судалгааны үндэслэл нь онцгой албан татвар нь улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн зохицуулалт хийхэд чухал үүрэгтэйгээс гадна хэрэглээний бүтцэд нөлөөлөх, байгаль орчныг хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтойг харуулсан болно.
Хоёр улсын татварын системийн онцлог, түүхэн хөгжил, татвар ногдуулах арга зүй, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого зэрэг олон талт асуудлыг харьцуулан судалж, илүү оновчтой, уян хатан татварын тогтолцоог хэрхэн бий болгох талаар санал, зөвлөмж боловсруулжээ.