Хураангуй:
2024 оны байдлаар Монгол улсад бүртгэлтэй 1,192,520 автотээвэр болон өөрөө явагч хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ бүх тээврийн хэрэгсэл нь манай үйлдвэрлэгч бус Монгол улсад хил гаалиар дамжин орж ирдэг бөгөөд энэхүү тоо хэмжээ нь жил бүр нэмэгдсээр байгаа ба дийлэнх хувийг хуучин машин эзэлдэг. Гэвч манай улсын хувьд хил гаалиар орж ирж буй АТБӨЯХ-ийн онцгой албан татварын тухай хуулинд тавьдаг чанарын шаардлага нь зөвхөн үйлдвэрлэгдсэн он, хөдөлгүүрийн хэмжээнээс шалтгаалж байгаа нь бусад улсын улсын хууль, стандарттай харьцуулахад дутмаг байна. Мөн өнөөг хүртэл орж ирсэн тээврийн хэрэгслээс жил бүр авж буй татварын хувьд АТБӨЯХ-ийн хууль нь 1992 оны 12 сарын 01-ний өдөр батлагдсан ба 1997, 1998, 2000, 2003, 2010, 2021, 2023, 2024 онуудад нэмэлт өөрчлөлт орж байжээ.
2023 оны нэмэлт өөрчлөлтөд тээврийн хэрэгслийн жилийн албан татварын хэмээнд нэмэлт зүйл заалт оруулж өгсөн. Энэ нь тухайн тээврийн хэрэгслийн СО2 буюу нүүрсхүчлийн хорт хийнээс хамаарч төлөгддөг албан татварт нэмэгдэн ногдуулах албан татвар юм. Гэвч үүнээс өөр тээврийн хэрэгсэлд тавигдах Монгол улсад байгаль, агаар, хөрсөнд учирч буй хор уршгийн үүднээс тавигдаж буй эрх зүйн хэм хэмжээ одоог хүртэл байхгүй байгаа нь Монгол улсад одоогийн бүртгэлтэй сая хоёр зуугаад мянган тээврийн хэрэгсэлийг хэрхэн дахин боловсруулах, гадагшаа экспортлох, хил гаалиар орж ирж буй хуучин, хугацаа дууссан, хорт нүүрсхүчлийн хий ихээр ялгарч буй байдлыг олон улсын эрх зүйн шийдэлтэй харьцууллаа.