Хураангуй:
Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт нь улс орнуудын эдийн засгийн хөгжил, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг илэрхийлэх нэгэн чухал хэрэгсэл юм. Энэхүү судалгааны гол зорилго нь бусад орны гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг Монгол улсын хөрөнгө оруулалтын хуультай бүтэцчилэн харьцуулах мөн улс хоорондын хуулийн хэрэглээ, ашиглалтыг харьцуулж Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг илүү боловсронгуй болгоход оршино.
Дедуктив болон харьцуулалтын арга ашиглан тус судалгааны ажлыг бичсэн бөгөөд уг судалгааны ажил нь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан судалгааны ажил юм.
Уг судалгааны ажлын давуу тал нь эрх зүйн бүл өөр боловч газар нутаг, байгалийн баялаг, хөрөнгө оруулалт татах хэлбэр ижил төсөөтэй улсуудын хөрөнгө оруулалтын хуулийг Монгол улсын хөрөнгө оруулалтын хуультай харьцуулан давуу болон сул талыг тодорхойлж, бусад орны жишээн дээрээс тусган авч болох шийдлүүдийг тодруулж, гүнзгийрүүлэн судалж холбогдох санал дүгнэлтэнд хүрэхийг зорьсон.. Энэхүү иж бүрэн дүн шинжилгээг хийснээр судалгаа нь гадаадын хөрөнгө оруулалтын орчин ба тэдний хоорондын ялгаа зэргийг хууль эрх зүйн тодорхой байдлыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулагчид болон хүлээн авагч улс орнуудад тулгарч буй эрсдэл, сорилтыг тодорхойлох, урьдчилсан арга хэмжээ авах, ашигтай байдал бий болгоход чиглэсэн.