dc.description.abstract |
Монгол улсын ачаа барааны эргэлт жил бүр өсөн нэмэгдэж байна. Улс хоорондын тээврийн үйл ажиллагаа нь уг өсөлтийг бүрэн хангаж барааг түргэн шуурхай, зардал багатай тээвэрлэхэд хүндрэл үүсэж хилийн цаана, мөн хил дээр, дотоодын тээвэр зэрэг шатандаа ачаалал, бөөгнөрөл үүсэж гадаад худалдаа эрхлэгч болон бизнес эрхлэгч нарт их зардал гарахаас гадна цаг хугацаа алдаж байна. Үүнийг оновчтой шийдвэрлэх гарц шаардлагатай байна.
2023 онд импортын тээвэр өмнөх онтой харьцуулахад 33.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. (Зам тээврийн хөгжлийн яам, 2023). Жил бүр өсөн нэмэгдэж буй тээврийн урсгалыг хангахад терминалуудын үйл ажиллагаа чухал юм. Судалгааны ажлын зорилго нь тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулах хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг тодорхойлж, импортын ачааг тээвэр логистикийн нэгдсэн төвөөр зохицуулах боломжийг судлах юм.
Судалгааны ажлын зорилгын хүрээнд 5 үндсэн зорилт дэвшүүлэн энэхүү сэдвийн хүрээнд судлагдсан байдлын судалгаа болон тээвэр, логистикийн онол үзэл баримтлал, зарчмуудыг стратегийг судалж онолын тойм бэлтгэсэн. Монгол улсын тээвэр, логистикийн салбарын өнөөгийн байдлыг хоёрдогч эх сурвалжаас судлан, логистикийн үйлчилгээ үзүүлдэг тээвэр зуучлалын байгууллагууд болон терминал логистикийн төвүүдэд тулгамдаж буй асуудлууд, логистикийн үйлчилгээний түвшинг тодруулах зорилгоор тоон судалгааны арга болох асуулгын аргаар, нэгдсэн терминал төвийн талаар харьцуулсан судалгаа, SWOT-TOWS шинжилгээ, тухайн сэдвийн хүрээнд асуумж бэлтгэн ганцаарчилсан ярилцлагын аргаар өгөгдөл цуглуулан шинжилж доорх үр дүнд хүрлээ.
Логистикийн үйлчилгээ болон терминал логистикийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг нэгдсэн терминал төв байгуулснаар шийдвэрлэх боломж бүрдэнэ. 2018 оны дэлхийн эдийн засгийн худалдааны логистик тайланд ирээдүйн 8 төрлийн логистикийн чиг хандлагыг тодорхойлж өгсөн. Монгол улсын тээвэр, логистикийн салбарын байгууллагууд энэ чиг хандлагыг хэрэгжүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх болон логистикийн үндсэн 17 зарчмууд дээр үндэслэн логистикийн манлайлал болон нэгдсэн стратегийг хэрэгжүүлэхэд нэгдсэн терминал логистикийн төв байгуулах нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Нэгдсэн терминал логистикийн төв байгуулснаар хэрэглэгч, бизнес эрхлэгчдэд, нийгэм эдийн засаг, хүрээлэн буй орчинд олон эерэг үр дүнг авчрах бөгөөд эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой. |
en_US |