Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Компаниудын бодит байдал буюу үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн чадавхи зэргийг илтгэн харуулж байдаг үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох ногдол ашгийн хуваарилалт болон ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэр гаргалт, ногдол ашгийн бодлогын уялдаа холбоог дэлгэрүүлэн эрх зүйн орны хүрээнд судлан тайлбарлаж “Компани ногдол ашиг тараах”-тай холбогдон үүсч буй зарим асуудлуудыг монгол улсын болон гадаад улсуудын эрх зүйн орчинтой харьцуулан судалж ажиллаа.
Монгол улсад идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж буй компаниудын ногдол ашгийн бодлого, ногдол ашгийн өгөөж, төлбөрийн харьцаа болон ногдол ашиг хуваарилах давтамж, ногдол ашиг тараахтай холбогдсон эрх зүйн асуудлууд, практик дээр гарч буй үйл баримтууд дээр судалгаа хийж, Монгол улсын компанийн тухай хууль, түүний хэрэгжилт зэрэгт бусад улс орнуудын компанийн хууль тогтоомж, мөрдөн хэрэгжүүлж буй ногдол ашгийн бодлого тэдгээрийн оновчтой талууд болон авч хэрэгжүүлвэл зохимжтой туршлагуудыг судлан харьцуулалт хийн ажиллав.
Судалгааны үзэл баримтлалын хүрээнд компанийн санхүүгийн тайлан аудитаар баталгаажсаны дараа ногдол ашиг хуваарилах нь хувьцаа эзэмшигчидийн эрх ашигт нөлөө үзүүлж болох талаар эрх зүйн үүднээс тайлбарлах нь зайлшгүй шаардлагатай хэмээн анхаарч, судлаачын дүгнэлт санал зөвлөмжийг боловсруулав.