СЭЗИС - Бүтээлийн сан

“ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ МОДУЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУДАЛГАА (ББСБ-ЫН ЖИШЭЭН ДЭЭР)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдравдан, Наранчимэг
dc.contributor.author Сүхбаатар, Халиунаа
dc.date.accessioned 2025-02-05T12:44:38Z
dc.date.available 2025-02-05T12:44:38Z
dc.date.issued 2025-02-05
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4062
dc.description.abstract Банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд үйл ажиллагаагаа тэлж, зээлийн багцаа нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг зүйл бол эх үүсвэр татан төвлөрүүлэх, хөрөнгө оруулалт босгох явдал юм. Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-уудад иргэд болон байгууллагаас эх үүсвэр татах боломжийг олгосон бүтээгдэхүүн бол итгэлцлийн үйлчилгээ. Энэхүү итгэлцлийн үйлчилгээг эрхлэн явуулах зөвшөөрөл авах нь ББСБ-уудын хувьд өндөр шалгууртай бөгөөд зөвшөөрөл авсаны дараа дагаж мөрдөх олон шаардлагуудтай, өөрийн гэсэн онцлогтой бүтээгдэхүүн юм. Нөгөөтэйгүүр итгэлцлийн үйлчилгээ нь хэрэглэгч талаас харахад хуримтлалын бүтээгдэхүүн бөгөөд банкны хадгаламжийн хүүнээс 30%-40%-аар өндөр өгөөжтэй, гэрээний хугацаанд дансандаа орлого хийж болдог бүтээгдэхүүн. Итгэлцлийн үйлчилгээг сонирхож буй хэрэглэгч тухайн ББСБ-ын санхүү, үйл ажиллагааг судласны үндсэн дээр эрсдэл багатай гэж дүгнэн, мөнгөн хөрөнгөө итгэлцэлд байршуулсанаар өндөр үр шим хүртэж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой байна. Дижитал шилжилт санхүүгийн салбар дундаас банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад хамгийн хурдацтай явагдаж байгаа билээ. Тухайлбал ББСБ-ууд апп-аар финтек зээл олгохоос гадна тус апп-даа цахим данс, урамшууллын лояалти хөтөлбөр зэргийг хөгжүүлж апп-аа улам өргөн хэрэглээтэй болгож байна. Итгэлцлийн үйлчилгээ эрхлэн явуулдаг, апп-тай ББСБ-ууд итгэлцлийн үйлчилгээг апп-д хөгжүүлж, нэвтрүүлсэнээр зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж чадна. Нөгөөтэйгүүр итгэлцлийн үйлчилгээг цахим болгосноор хэрэглэгчиддээ гэрээ байгуулах, дансаа удирдах боломжийг амар хялбар, хурдан болгосноор тэдгээрийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, тухайн апп нь санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлдэг болох юм. Энэхүү судалгааны ажлаар апп-д модуль хөгжүүлэлт хийх эхний үе шат болох бизнесийн, хэрэглэгчийн, функциональ болон функциональ бус шаардлагуудыг итгэлцэл бүтээгдэхүүн дээр тодорхойлон гаргалаа. Шаардлагуудыг зөв гаргаж ирэхийн тулд Банк бус санхүүгийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдлын судалгааг хийх, тус бүтээгдэхүүний онцлогуудыг судлах, хууль эрх зүйн хувьд юун дээр анхаарах шаардлагатай бөгөөд хэрхэн шийдэх боломжийг санал болгосон. Мөн итгэлцлийн үйлчилгээг апп дээрээ хөгжүүлсэн 5 ББСБ байсан бөгөөд тухайн апп-ыг татаж, бодит орчинд итгэлцэл байршуулж тухайн модуль хөгжүүлэлтийн давуу, сул талуудыг тодорхойлсон. Сүүлийн 3 жилийн хугацаанд итгэлцлийн үйлчилгээ болон аппликейшний зөвшөөрөл авсан ББСБ-уудын тоо 2 дахин өссөн бөгөөд цаашид ч эдгээр зөвшөөрлүүдийг авах ББСБ-уудын тоо өсөн нэмэгдэхээр байна. Эдгээр зөвшөөрлийг хамтад нь эзэмшдэг бүх ББСБ-ууд апп-даа итгэлцлийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилт байгаа бөгөөд энэхүү судалгааны үр дүнг ББСБ-ууд ашиглан, апп-даа итгэлцлийн модуль хөгжүүлэх боломжтой. en_US
dc.subject Банк бус санхүүгийн байгууллага, ББСБ, итгэлцлийн үйлчилгээ, аппликейшн, апп, эх үүсвэр en_US
dc.title “ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ МОДУЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУДАЛГАА (ББСБ-ЫН ЖИШЭЭН ДЭЭР) en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах