СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСАД НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖ, АРГА ЗАМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Дамдиндорж, Болорзул
dc.date.accessioned 2025-02-05T11:47:11Z
dc.date.available 2025-02-05T11:47:11Z
dc.date.issued 2025-02-05
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4060
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь олон улсын болон Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, улс орны бодлого, хууль эрх зүйн орчны талаар судлагдсан бөгөөд Монгол улсад нарны цахилгаан станцыг өмнөх жилүүдээс бага зардлаар байгуулах, улмаар хэрэглэгчдийг хямд цахилгаан эрчим хүчээр хангах боломжийг тодорхойлоход чиглэгдсэн. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц 2600 гигаватт (ГВт)-аар үнэлэгддэг. Энэ нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал болох 1.6 ГВт-аас 1000 гаруй дахин их юм. 2022 оны байдлаар Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 8,178.6 сая кВтц байсан бөгөөд энэ нь нийт хэрэглээний 79.1%-ийг эзэлж, импортын эрчим хүч 2,161.5 сая кВтц буюу нийт хэрэглээний 20.9%-ийг зэргэлдээ системээс худалдан авч хангасан байна. Эндээс харахад улс орны хөгжил, нийгэм эдийн засаг, хүн амын өсөлттэй уялдан эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг бөгөөд энэ хэрэгцээг найдвартай хангах үүднээс эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ жил бүр тасралтгүй өсөж хямд, олон төрлийн үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлж шинэчлэгдэж байх шаардлагатай байдаг. 2023 онд Монгол Улс нийт цахилгаан эрчим хүчнийхээ 22.3 хувийг Хятад болон Оросоос импортолсон ба Монгол Улсын эрчим хүчний салбар чадлын дутагдалд орсон тул эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн хийн ялгарлаа бууруулахын тулд богино хугацаанд хэрэгжих давуу талтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх бодлого, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулах шаардлага үүсээд байна. Уг судалгааны ажлын хүрээнд олон улсад болон Монгол Улсад хэрэгжсэн нарны цахилгаан станцуудын мэдээлэл дээр үндэслэн санхүүгийн загварчлал хийж одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа төслүүдээс хямд, хатуу түлшний станцуудын тарифтай өрсөлдөхүйц, хэрэглэгчийн төлж буй цахилгаан эрчим хүчний 1кВт.цагийн үнээс хямд тарифтай нарны цахилгаан станц хэрэгжих боломжийг судаллаа. Economies of scale буюу хэмжээний хэмнэлт гарсны үндсэн дээр эрчим хүчний системд нийлүүлэх ЦЭХ-ний буурах боломжтой эсэхийг судлахын тулд 10МВт, 30МВт, 50МВт суурилагдсан хүчин чадал бүхий НЦС-ын 3 хувилбарыг харьцуулан тооцоолсон. 10МВт НЦС-ийн хувьд системд худалдах ЦЭХ-ний тариф 0.10-0.11 ам.доллар үед өөрийн хөрөнгийн дотоод өгөөж 18%-22%, Харин төслийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх үед хэмжээний хэмнэлт (economies of scale) гарч байгаа нь 30МВт болох үед тариф 0.09-0.10 ам.доллар, 50МВт дээр 0.08-0.10 ам.доллар байхад уг төсөл хөрөнгө оруулагчдын хувьд ашигтай төсөлд тооцогдохоор байна. en_US
dc.subject Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч, нарны цахилгаан станц, хөрөнгө оруулалт, үнэ тариф, санхүүжилт, эрчим хүчний тэнцвэржүүлсэн өртөг en_US
dc.title МОНГОЛ УЛСАД НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖ, АРГА ЗАМ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах