dc.description.abstract |
Энэхүү дипломын ажлаар блокчэйн технологи, криптовалютын хэрэглээ болон
тогтвортой койны давуу бий болгох нөлөөллийг судалсан болно. Судалгаанд блокчэйн
технологи ашигласан санхүүгийн гүйлгээний зардал, эрчим хүчний хэрэглээ, дижитал валютын хууль эрхзүйн зохицуулалтын давуу талын зүгээс тогтвортой койнуудын зах зээлд гүйцэтгэх үүргийг шинжилсэн. Энэхүү шинжилгээнд тоон аналитик аргыг ашиглан, симуляцийн загвараар бодит өгөгдлийг үнэлж, эдийн засгийн үр ашгийг тодорхойлсон. Судалгааны үр дүнд, Ripple (XRP) зэрэг бага эрчим хүч зарцуулдаг койнууд, мөн USDT шиг тогтвортой койнууд санхүүгийн зардлыг үлэмж хэмжээгээр бууруулж, цаг хугацааны хэмнэлт бий болгож байгааг харуулсан. Түүнчлэн, Хятадын дижитал юанийн (E-Yuan) олон улсын худалдааны системд үзүүлж буй нөлөө болон Монголд хөгжүүлж буй МОНТ койны дотоодын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг шинжилсэн. |
en_US |