СЭЗИС - Бүтээлийн сан

ХЭЛНИЙ АНТРОПОЛОГИ БА УТГА (МОНГОЛ ХЭЛ-СЭТГЭЛГЭЭГ ХЭЛНИЙ АНТРОПОЛОГИЙН ҮҮДНЭЭС АВЧ ҮЗЭХ НЬ)

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Д, Цэерэгзэн
dc.contributor.editor Редакцын зөвлөл: Ц.Даваадорж (Sc.D), Д.Батжаргал (Ph.D), Д.Гэрэлмаа (Ph.D), С.Түвшинзаяа (Ph.D), Ц.Батсүх (Ph.D), Ч.Наранчимэг (Ph.D), С.Норжинлхам (Ph.D), Т.Оюунгэрэл (Ph.D) en_US
dc.date.accessioned 2016-04-04T09:44:22Z
dc.date.available 2016-04-04T09:44:22Z
dc.date.issued 2016-01-15
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/403
dc.description.abstract Антропологи гэдэг шинжлэх ухаан нь уламжлалт утгаараа хүн судлал гэсэн утгатай үг бөгөөд (грек хэлэнд хүн – бодол, учир шалтгаан гэсэн утгатай үг) уламжлал ёсоор хүнийг биологийн нэгэн зүйлийн хувьд нь судалдаг ажээ. Тухайлбал хүний гарал үүсэл, хөгжил, хувирал болон арьс өнгө, физик үзүүлэлт зэргийг судалдаг ажээ. Энэ утгаар нь физик антропологи гэдэг. Манай эриний өмнөх 384-322 онд амьдарч байсан Аристотель анх энэ нэр томъёог хэрэглэсэн бөгөөд тэр үед энэ нэр томъёо нь хүний үйл ажиллагааны оюун санааны талыг авч үзэж байжээ. Одоо бол энэ тал сэтгэл судлалд хамаардаг болсон. 20-р зууны 2-р хагасаас эхлэн хүнийг нийгмийн олон талт үйл ажиллагааны төвд буй объект болон субъектийн хувьд тал бүрээс нь судлах ерөнхий хандлага гарсан. Иймээс ч нийгмийн антропологи, философын антропопологи, соёлын антропологи, эдийн засгийн антропологи, улс төрийн антропологи, эрх зүйн антропологи зэрэг салбарууд үүсэн гарчээ. Эдгээрийн дотроос бид хэлний антропологийг авч үзэх болно. Хэлний бүтэц, хэл зүйн болон семантикийн категорууд, хэлний гүний бүтэц, тогтолцооны бусад онцлог нь тухайн хэлээр яригч үндэстний сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, ертөнцийн дүр зургийг үгээр буулгах арга хэлбэрт нь нөлөөлж байдаг тухай эрдэмтэд нилээд эртнээс анзаарч эхэлсэн байна. Сепир-Уорфын хэлний харьцангуй байдлын тухай таамаглал нь (англ. Sapir-Whorf hypothesis) 1930-д оны үед гарч ирсэн бөгөөд энэ таамаглалын дагуу бол хэлний бүтэц нь тухайн хэлээр яригч ард түмний сэтгэлгээ болон бодит ертөнцийг танин мэдэх арга хэлбэрийг тодорхойлно гэж үздэг байна. Америкийн угсаатны зүйн судлаач Б.Л.Уорф анх уг таамаглалыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү таамаглал нь Америкийн 20-р зууны эхэн үеийн томоохон хэл судлаач Э.Сепирийн зарим үзэл бодолтой ихээхэн ойролцоо байсан ба сүүлд нь Сепир нь Бенжамин Уорф-д дэмжлэг үзүүлж ингээд энэхүү таамаглал нь Сепир-Уорфын таамаглал нэртэй болсон байна. Шинжлэх ухаанд батлагдаагүй таамаглалууд одоо нилээд бий. Эдгээрийн нэг нь Сепир-Уорфын таамаглал юм. Вильгельм фон Гумбольдт (герман. Friedrich Wilhelm Christian Karl Ferdinand Freiherr von Humboldt; 1767—1835) үндэстний хэл ба үндэстний зан төрхийн хоорондын хамаарал, үндэстний хэл ба ертөнцийн тухай үндэстний төсөөлөл хоёрын хамаарал, мөн хэлний дотоод бүтцийн тухай ойлголтыг дэвшүүлэн тавьсан санал гаргаж эдгээрийг өөрөө нарийвчлан судалж байсан нь тухайн үедээ нийгмийн үзэл санаанд нийцэхгүй, зарим талаар эрдэмтдийн шүүмжлэлд өртөж байжээ. Эдгээр гайхамшигт саналууд, тухайлбал, үндэстний хэлний тогтолцоо нь тухайн ард түмний ертөнцийг үзэх үзлийг тодорхой хэмжээгээр нөхцөлдүүлдэг тухай дурьдсан байдаг нь орчин үеийн хэлний антропологийн судалгааны нэгэн суурь ойлголт болж байна. Хэл нь хүний бодол санааг хэлбэржүүлэн илэрхийлэхэд үндсэн арга хэрэгсэл бөгөөд энэ утгаараа хэлний илэрхийлэл нь сэтгэхүйд нөлөөлөхгүй байхын аргагүй. Хэл тус бүр өөрийн гүний бүтцийн өвөрмөц илэрхийлэлтэй бөгөөд иймээс ч өөр хоорондоо абсолют ижил хэл гэж байхгүй. Гумбольдын хэл шинжлэлийн нэг гол ойлголт бол дээр дурьдсан хэлний дотоод бүтэц хэлбэр буюу гүний бүтцийн талаар санаа. Гэвч энэ санаагаа тодорхой томъёололд оруулаагүй, илэрхийлэн тодорхойлоогүй юм байна. Харин энэ санааг нь олж харсан дараа дараачийн эрдэмтэд тухайлбал Г.Штейндаль, А.А.Потебня нар үгийн дотоод хэлбэрийн тухай санааг нилээд хөгжүүлжээ. en_US
dc.publisher Докторын хөтөлбөр en_US
dc.subject ХЭЛНИЙ АНТРОПОЛОГИ БА УТГА (МОНГОЛ ХЭЛ-СЭТГЭЛГЭЭГ ХЭЛНИЙ АНТРОПОЛОГИЙН ҮҮДНЭЭС АВЧ ҮЗЭХ НЬ) en_US
dc.title ХЭЛНИЙ АНТРОПОЛОГИ БА УТГА (МОНГОЛ ХЭЛ-СЭТГЭЛГЭЭГ ХЭЛНИЙ АНТРОПОЛОГИЙН ҮҮДНЭЭС АВЧ ҮЗЭХ НЬ) en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах