Хураангуй:
Монгол Улсын Их Хурал Шилэн дансны тухай хуулийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Уг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 6 удаа нэмэлт, өөрчлөлт орж тус хуульд хамаарах харилцааг зохицуулж байна.
Энэхүү судалгааны ажлаар тус хуулийн хэрэгжилт хангагдаж буй талаар болон төсвийн захиран зарцуулалт дахь олон нийтийн оролцоо хэрхэн хангагдаж буй талаар олон улсын харьцуулсан судалгаагаар тодорхойлсон ба үүнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох шаардлага тулгарч байгаа билээ.