СЭЗИС - Бүтээлийн сан

"Хариуцлагатай хэрэглэе" нийгмийн кампанит ажил

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сайнбаяр, Мөнхбаяр
dc.contributor.author Энххөгжил, Анар
dc.contributor.author Дэлгэрмаа, Бүжингоо
dc.contributor.author Магнайбаяр, Тэмүүлэн
dc.contributor.author Мөнхмандах, Чимэдбалжир
dc.date.accessioned 2025-02-04T10:07:11Z
dc.date.available 2025-02-04T10:07:11Z
dc.date.issued 2025-02-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4037
dc.description.abstract Монгол Улсын эрчим хүчний салбар нь улсын хөгжлийн гол чухал хэсэг бөгөөд хэрэглээ нь тасралтгүй өсөн нэмэгдэж, тогтвортой байдлыг хангах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Гэвч байгалийн нөөцийн хомсдол, байгаль орчны бохирдол, цахилгаан эрчим хүчний хямрал зэрэг асуудлууд үүсэж байгаа нь эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээг бий болгож байна. Гэвч иргэдийн эрчим хүчний талаарх мэдлэг хангалтгүй байгаа нь үр ашиггүй хэрэглээг өдөөж, салбарын хөгжлийг сааруулж буй гол хүчин зүйлсийн нэг болж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд манай баг “Хариуцлагатай хэрэглэе” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь иргэдийн эрчим хүчний хэрэглээг хариуцлагатай, хэмнэлттэй удирдах мэдлэгийг нэмэгдүүлэх бөгөөд энэ нь эрчим хүчний салбарын тогтвортой, үр ашигтай хөгжлийг дэмжих чухал алхам юм. Судалгааны ажлын хүрээнд бид 408 хэрэглэгчээс эрчим хүчний хэрэглээ, зан төлөвийг тодорхойлох зорилгоор 5 бүлэг бүхий асуулга авсан. Судалгааны үр дүнд үндэслэн хэрэглэгчдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэх стратегиа боловсруулж, эхний шат болох 21 хоногийн туршилтын ажлыг хэрэгжүүлсэн. Туршилтын үе шатанд Хүннү-2222 хотхоны 400 өрхийг сонгон, оршин суугчдад цахилгаан хэрэглээгээ хэрхэн хэмнэх, үүний эдийн засаг болон байгаль орчинд үзүүлэх ач холбогдлын талаар мэдээлэл өгч, хамгийн ачаалал ихтэй 17-21 цагийн хооронд индүү, тоос сорогч, угаалгын машин зэрэг өндөр эрчим хүч зарцуулдаг цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байхыг уриалсан. Мэдээлэл түгээхдээ сошиал медиа, хэвлэмэл материал, инфлюнсерийн дэмжлэг ашигласан. Туршилтын үе шатанд сошиал мэдээллийг төлбөртэй сурталчилгаагүйгээр түгээсэн ч өндөр хандалт авч, хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадсан. Гэсэн хэдий ч хэрэглэгчид эрчим хүч хэмнэх дадлыг тэр бүр шууд хэрэгжүүлээгүй нь ажиглагдсан. Энэ нь зөв дадлыг хэвшүүлэхэд илүү удаан хугацаа, давтамжтай ухуулга, урамшууллын механизм хэрэгтэйг харуулж байна. Төслийн үндсэн шатанд бид Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлэх зорилготой бөгөөд энэ шатанд түншлэгч байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нь чухал гэж үзэж байна. Туршилтын шат амжилттай хэрэгжсэн ч цахилгаан хэмнэх бодит үйлдэл бага байгааг харгалзан үзэж, төслийн үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд урт хугацаанд олон удаагийн давтамжтайгаар хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. en_US
dc.subject Цахилгаан эрчим хүч en_US
dc.subject кВт.ц en_US
dc.subject Дулааны цахилгаан станц en_US
dc.subject Сэргээгдэх эрчим хүч en_US
dc.subject Оргил ачаалал en_US
dc.subject Эрчим хүчний салбар en_US
dc.title "Хариуцлагатай хэрэглэе" нийгмийн кампанит ажил en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Лхагвасүрэн, Эрхэмбаяр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах