dc.contributor.advisor |
Цэрэндорж, Батсүх |
|
dc.contributor.author |
Майбат, Анармаа |
|
dc.date.accessioned |
2025-01-30T04:08:08Z |
|
dc.date.available |
2025-01-30T04:08:08Z |
|
dc.date.issued |
2025-01-30 |
|
dc.identifier |
Бакалавр |
en_US |
dc.identifier.uri |
https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4019 |
|
dc.description.abstract |
Монгол улс 2023 оны байдлаар нийт 377 сая ам.доллар (1 их наяд 289 тэрбум төгрөг) ноолууран бүтээгдэхүүн экспортолсон ба энэ нь нийт экспортын 2 хувийг бүрдүүлж байна (ҮСХ, 2023). Мөн сүүлийн жилүүдэд Засгийн газраас экспортыг солонгоруулах зорилгоор уул уурхайн бус салбарууд, ялангуяа ноолуурын салбарыг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Уг салбар нь мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг тул улирлын нөлөөлөл ихтэйн улмаас боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн асуудал тулгардаг байна.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа хэдий ч энэ нь санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Тиймээс олон улс дах салбаруудын санхүүжилтийн туршлагаас суралцан, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн боломжит хувилбарыг Монгол улсын ноолуурын салбарын боловсруулах үйлдвэрийн төлөөлөл болгон Говь ХК болон Монгол нэхмэл ХК-ний мэдээлэлд тулгуурлан боломжит бүтээгдэхүүнийг санал болгов. Улмаар Говь ХК-д урвуу факторинг үйлчилгээ тохиромжтой байгаа бол Монгол нэхмэл ХК-д факторинг үйлчилгээг нэвтрүүлбэл зохистой байна. Говь ХК-д санал болгож буй урвуу факторинг үйлчилгээ нь уг боловсруулагч байгуулга болон түүхий эд нийлүүлж буй хоршоод, зуучлагч, малчны нарын хооронд үүсэх авлагад тулгуурлан санхүүгийн байгууллага худалдагч талд эрт санхүүжилтийг олгох юм. Харин Монгол Нэхмэл ХК-д санал болгох факторинг үйлчилгээ нь санхүүжилт хүсэж буй талд санхүүгийн байгууллага авлагын тодорхой хувиар санхүүжилт олгох үйлчилгээ юм.
Санхүүжилтийг талуудад олгосноор эргэлтийн хөрөнгийн удирдлага сайжрах ба түүнчлэн ноолуурын салбарын гинжин хэлхээ дэх түүхий эдийн боловсруулалтыг дотооддоо бүрэн хийж эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр экспортолсноор нийт экспортод ноолуурын салбарын экспортын эзлэх хувийг нэмэгдүүлэхээр байна. |
en_US |
dc.subject |
Ноолуурын зах зээл, Ноолуур боловсруулах үйлдвэрлэл, Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт, Факторинг, Урвуу факторинг |
en_US |
dc.title |
Ноолуурын салбар дах нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Бизнесийн эдийн засаг |
|
ife.Мэргэжил.Индекс |
D310700 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|