Хураангуй:
Энэхүү судалгааны хүрээнд арилжааны банкны салбар хоорондын тооцооны хүү /FTP/-г оновчтой ашиглах арга замын талаар судлах зорилготой. Арилжааны банкны салбар хоорондын тооцооны хүү буюу салбар хоорондын тооцооны хүү /FTP/ бол банкнуудын бүтээгдэхүүнүүдэд зардлыг шударгаар хуваарилах, удирдлагын шийдвэр гаргалтад дэмждэг үзүүлэх, санхүүгийн гүйцэтгэлийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг менежментийн чухал хэрэгслүүдийн нэг юм. Түүнчлэн тус хүүг арилжааны банканд оновчтой ашигласнаараа банкны ашгийн удирдлага хэрэгжүүлэх, бүтээгдэхүүний үнэ тогтоох, балансын удирдлага хэрэгжүүлэх, хөрвөх чадварын удирдлагын процесс дээр үүсдэг болзошгүй эрсдэлээс зайлсхийх боломжтой гэж үзсэн.
Салбар хоорондын тооцооны хүүгийн үндсэн зарчим, аргачлалуудын талаар тойм гаргаж жишээ тооцоолол хийн, хамгийн оновчтой аргачлал болоод оновчтой хэрэгжүүлэх шинэлэг арга зам түүнд тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхойлсон. Үүний үр дүнг ашиглан А банкны бодит суурь мэдээлэл дээр тулгуурлан өөрийн боловсруулсан моделийн хүрээнд арилжааны банканд салбар хоорондын хүүгийн оновчтой хэрэглээнээс ашгийн удирдлага, бүтээгдэхүүний үнэ, балансын удирдлага, хөрвөх чадварын удирдлагын хүрээнд үүсэх эрсдэлүүдээс тодорхой хэмжээнд зайлсхийх боломжтойг баталж судалгаа хийсэн.