СЭЗИС - Бүтээлийн сан

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖ КОМПАНИЙН АШИГТ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛӨХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түмэнбаяр, Оюунгэрэл
dc.contributor.author Бадрах, Номин
dc.date.accessioned 2025-01-23T10:05:16Z
dc.date.available 2025-01-23T10:05:16Z
dc.date.issued 2025-01-23
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4007
dc.description.abstract Олон улсын судалгаагаар ажилчдын сэтгэл ханамж нь зөвхөн байгууллагын дотоод орчинд бус, гадаад харилцаа, хэрэглэгчийн сэтгэл ханамж, зах зээлийн өрсөлдөх чадварт чухал нөлөөтэй болохыг нотолсон байдаг. Сэтгэл ханамжтай ажилчид байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна, ажлын байран дахь инновацийн түвшинг дээшлүүлж, үр дүнтэй багийн ажиллагааг бий болгодог. Монгол Улсын хувьд ажилчдын сэтгэл ханамж болон байгууллагын ашигт ажиллагааны уялдаа холбоо хангалттай судлагдаагүй, ялангуяа санхүүгийн салбар дахь нөлөөллийг системтэйгээр үнэлсэн судалгаа ховор байна. Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын банк бус санхүүгийн байгууллагуудын ажилчдын сэтгэл ханамж компанийн ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох явдал юм. Судалгааны хүрээнд ажилчдын сэтгэл ханамжид нөлөөлдөг гол хүчин зүйлсийг тодорхойлж, эдгээр нь байгууллагын ашигт ажиллагаанд хэрхэн, ямар хэмжээгээр нөлөөлж буйг нарийвчлан судалсан. Мауслогийн хэрэгцээний шатлалын онол, Херцбергийн хоёр хүчин зүйлийн онол, мөн үйлчилгээний ашгийн гинжин холбооны онолыг үндэслэн Монголын 6 банк бус санхүүгийн байгууллагын 125 ажилтнаас авсан судалгааны мэдээллийг SPSS програм ашиглан боловсруулсан. Судалгааны үр дүнд ажилчдын сэтгэл ханамж нь байгууллагын ашигт ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж байгааг илрүүлсэн бөгөөд тодорхой хүчин зүйлс нь сэтгэл ханамжид илүү өндөр нөлөө үзүүлдэг болохыг баталсан. Үүнээс гадна, ажилчдын сэтгэл ханамжийг сайжруулах замаар байгууллагын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх бодит боломжийг тодорхойлж, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн зөвлөмжүүдийг боловсрууллаа. en_US
dc.subject Ажилчдын сэтгэл ханамж, ББСБ, ашигт ажиллагаа, чанаргүй зээл, ROA, ROE, зардлын үр ашиг en_US
dc.title БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖ КОМПАНИЙН АШИГТ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛӨХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах