СЭЗИС - Бүтээлийн сан

GEN Z үеийнхний онлайн дэлгүүр сонголтонд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тамир, Төгөлдөр
dc.contributor.author Баатар, Төгсжаргал
dc.date.accessioned 2025-01-15T11:38:21Z
dc.date.available 2025-01-15T11:38:21Z
dc.date.issued 2025-01-15
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/3989
dc.description.abstract Интернет орчин нь бидний өдөр тутмын амьдралд салшгүй нэг хэсэг болон шингэж, олон өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан. Ковид-19 цар тахал дэлхий даяар тархсанаар онлайн үйлчилгээний хөгжил эрчимжиж, бизнесийн салбарт үйлчилгээ үзүүлэгч болон бизнес эрхлэгчдэд шинэчлэл хийх шаардлагыг бий болгосон. Үүний зэрэгцээ хэрэглэгчид онлайнаар үйлчилгээ, бүтээгдэхүүн худалдан авах хандлагаа улам бүр нэмэгдүүлсээр байна. Онолын судалгаанаас үзэхэд, дижитал орчинд дассан Gen Z үеийнхний хувьд онлайн худалдан авалтын сонголт нь цаг хугацааг хэмнэх, мөн хувь хүнд тохирсон амар хялбар үйлчилгээг сонгох чиг хандлага давамгайлж байна. Онлайн худалдааны зах зээлд гол хэрэглэгчдийн ихэнхийг Y болон Z үеийнхэн эзэлдэг бөгөөд хоол хүнс, хувцас, гоо сайхан, гэр ахуйн бараа зэрэг өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг түлхүү сонгон авдаг. Одоогийн болон ирээдүйд онлайн орчинд зонхилох хэрэглэгчдийн бүлэг нь Gen Z үеийнхэн бөгөөд тэд онлайн хэрэглээний чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйлс юм. Энэхүү судалгааны үндсэн зорилго нь Gen Z хэрэглэгчдийн онлайн дэлгүүр сонгоход нөлөөлж буй чухал хүчин зүйлсийг тодорхойлох, мөн тэдний зан төлвийг судалж, илрүүлэхэд оршино. Gen Z үеийнхэн олон төрлийн онлайн дэлгүүрүүдээс хэрхэн сонголт хийдэг, юуг илүүд үздэг, ямар хандлага баримталдгийг судалснаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид үнэнч хэрэглэгч бүрдүүлэх буюу хэрэглэгчээ хадгалах, илүү амжилттай ажиллах санал зөвлөмжийг боловсруулах юм. Судалгааны зорилтын хүрээнд Улаанбаатар хотод амьдарч, онлайн худалдан авалт хийдэг Gen Z үеийн 415 хүнээс шаардлагатай мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийсэн. Дүн шинжилгээ хийхэд онлайн дэлгүүрийн сонголтонд бүтээгдэхүүн, төлбөрийн арга болон цахим үйл ажиллагааны хүчин зүйлсүүд нь хамгийн их нөлөө үзүүлсэн. Судалгааны үр дүнд үндэслэн санал, зөвлөмж боловсруулсан болно. en_US
dc.subject Онлайн дэлгүүр en_US
dc.subject Gen Z en_US
dc.subject онлайн худалдаа en_US
dc.subject бүтээгдэхүүн en_US
dc.subject төлбөрийн арга en_US
dc.subject цахим үйл ажиллагаа en_US
dc.subject үнэ en_US
dc.subject сэтгэл зүйн en_US
dc.subject хомсдол en_US
dc.subject инфлюенсер en_US
dc.subject сэтгэгдэл en_US
dc.subject сошиал медиа en_US
dc.title GEN Z үеийнхний онлайн дэлгүүр сонголтонд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах