СЭЗИС - Бүтээлийн сан

ҮЕРИЙН ГАМШГИЙН ХОХИРЛЫН ЗАРДАЛД ИРГЭДИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ ТЭСВЭРЛЭХ ЧАДВАРЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ (Улаанбаатар хотын жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гончигсумлаа, Ганзориг
dc.contributor.author Бат-Эрдэнэ, Баасанбат
dc.date.accessioned 2024-11-12T04:27:08Z
dc.date.available 2024-11-12T04:27:08Z
dc.date.issued 2024-11-12
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3962
dc.description.abstract Сүүлийн 10 жилд байгалийн гамшигт үзэгдлийн тоо 2 дахин ихэсч тэр дундаа үерийн улмаас учрах хохирол өссөн бөгөөд өнгөрсөн 2023 оны зун Улаанбаатар хотод болсон үерийн гамшгийн улмаас 35.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 4 хүний амь нас эрсэдсэн (М.Ганбаатар, 2023). Иймд, иргэдийн үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, даван туулах чадвар дээшилснээр үерийн гамшгийн эрсдэлд өртсөн ч учрах хохирлыг багасгах боломж, хоорондын хамаарлыг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэхүү судалгааны ажлын зорилго нь 2023 оны зун Улаанбаатар хотод болсон үерийн улмаас иргэдэд учирсан хохирлын хэмжээг тооцож, түүнд үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, даван туулах чадвар нөлөөлсөн эсэх, нөлөөлсөн бол хэрхэн нөлөөлснийг тодорхойлоход оршино. Судалгааг санамсаргүй түүврийн аргыг ашиглан 247 өрхөөс Microsoft Forms болон Нүүр тулсан ярилцлага хийж санал асуулга авсан бөгөөд энэхүү санал асуулгад Улаанбаатар хотын 7 дүүргийн өрхүүд хамрагдсан. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын дийлэнх хувийг орон сууцанд амьдардаг өрхүүд бүрдүүлж байгаа тул учирсан хохирлын хэмжээ болон төрлийн хувьд өөр гарсан юм. Хамгийн их хохирол амссан дүүрэг нь Сонгинохайрхан дүүргийн (СХД) өрхүүд бөгөөд дундаж хохирлоос 2.6 дахин их буюу 194 сая ₮ байгаа нь үерийн эрсдэл нэн эмзэг өрхөд илүү хохирол учирч байгааг баталсан. Үерийн гамшгийн эрсдэлийг бууруулах талаарх иргэдийн мэдлэгийн түвшин, үерийн хохирлын зардлын корреляцийн коэффициентийг тооцож үзэхэд сул, сөрөг хамааралтай гарсан бөгөөд хамаарлын хүч сул байгаа нь үерийн хохирлын зардалд иргэдийн мэдлэгээс гадна олон хүчин зүйл нөлөөлж буйг илэрхийлж байна. Харин сөрөг хамааралтай байгаа нь үерийн гамшгийн эрсдлийг бууруулах талаарх иргэдийн мэдлэгийн түвшин нэмэгдэхэд үерийн хохирлын зардал буурна гэдгийг харуулж байна. Мөн бидний судалгаанд хамрагдсан дийлэнх өрхүүдийн амьдрах орчны үерийн хамгаалах байгууламж дутмаг, шинэчлэгдээгүй, дэд бүтэц нь стандартын шаардлага хангагдаагүй байгаа нь батлагдсан. Иймд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөртөө иргэдийн үерийн гамшгийг тэсвэрлэх чадвар, урьдчилан сэргийлэх мэдлэг чадамжид анхаарч, тодорхой батлагдсан оролцоот арга зүйтэй, судалгаан дээр үндэслэсэн сургалт явуулах гэх мэт арга хэмжээг авах нь учрах хохирлыг бууруулах боломжтой байна. Түүнчлэн дэд бүтэц, үерийн хамгаалах барилга байгууламжаа шинэчлэн сайжруулж, шинээр барих зайлшгүй шаардлагатай байгаа нь үерийн эрсдэл, хохирлыг бууруулахад чухал нөлөөтэй юм. en_US
dc.subject Үер, Тэсвэрлэх чадвар, Улаанбаатар хотын үерийн гамшиг, Гамшгийн эрсдэл, Хохирол en_US
dc.title ҮЕРИЙН ГАМШГИЙН ХОХИРЛЫН ЗАРДАЛД ИРГЭДИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ ТЭСВЭРЛЭХ ЧАДВАРЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ (Улаанбаатар хотын жишээн дээр en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах