Хураангуй:
Шинжлэх ухаан хурдацтай хөгжиж буй энэ эрин үед санхүүгийн зах зээлд даяаршил явагдахын хэрээр техник технологи хүн төрөлхтний амьдралын хэв маяг болон компаниудын үйл ажиллагаанд нөлөөлж, уламжлалтаас финтек болон хувьсаж байна. Үүнийг дагаад финтек компаниудын тоо болон эрэлт хэрэгцээ хурдацтай нэмэгдсээр байна. Финтекийн салбар хөгжихийн хэрээр финтек компаниудын үнэ цэнийг оновчтой тодорхойлох шаардлага үүсээд байгаа ба финтек компаниуд нь хурдацтай өсөлт хөгжил, технологид суурилсан өвөрмөц шинж чанаруудыг агуулдаг тул финтекийн салбарт тохирсон үнэлгээний аргуудыг судлах шаардлагатай байна.
Энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй финтекийн компаниуд болох “ЛэндМН ББСБ” ХХК болон “Сэндли ББСБ” ХХК-уудад олон улсад хэрэглэгддэг 11 үнэлгээний аргыг ашиглан үнэлгээ хийсэн ба уг үнэлгээний үр дүнг IPO гаргах үеийн үнэлгээ болон өнөөгийн үнэ цэнэтэй харьцуулан шинжилж, финтек компанийн оновчтой үнэлгээний аргыг тодорхойлохыг зорилоо.