Хураангуй:
Уур амьсгалын өөрчлөлтөд ой мод асар их нөлөө үзүүлж байгааг олон улс орон хүлээн зөвшөөрч байна. Монгол Улстай хил залгаа орших Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан хоёр улсын ойн сангийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн тогтолцоо. Тулгамдаж буй асуудлуудад хүлээлгэх хариуцлагын талаар харьцуулсан судалгаа хийв. Үүний үр дүнд манай улсын ойн сангийн эрх зүйн байдал ямар түвшинд байгааг харж цаашдын авах арга хэмжээг санал зөвлөмж гаргалаа. Монгол орны ой нь улс орны тогтвортой хөгжлийн ирээдүйн зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, бодлогод хувь нэмрээ оруулах асар их нөөц бололцоотой ойн сан бүхий газартай юм. Тухайлбал ойгоос мод, модон эдлэл үйлдвэрлэх түүхий эдийг бэлтгэх, ойн байгалийн баялгийг ашиглаж иргэд, аж ахуйн нэгжүүд ойн байгаль орчны ач холбогдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг олох замаар ойн санг ашиглан ашигласны хэрээр хамгаалах боломжтой.