dc.description.abstract |
Монголын банкны салбарт IPO хийх үйл ажиллагаа мэдэгдэхүйц хурдацтай явагдаж байгаа тул эдгээр стратегийн санхүүгийн шийдвэрүүд арилжааны банкуудын засаглал, хяналт, эрсдэлийн удирдлага, хөрөнгө таталтад нөлөөлж цаашлаад банкны ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг ойлгох зайлшгүй шаардлагатай байна. Монголын банкны салбарын стратегийн шийдвэр гаргахад тус дөхөм үзүүлэх, IPO-ийн талаарх ойлголтыг сайжруулах, санхүүгийн зах зээлийн хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг чиглүүлж буй янз бүрийн оролцогч талуудад практик мэдээлэл өгөх зорилготой юм. Уг судалгааныхаа шинжилгээг хийхдээ IPO хийснээр банкны ашигт ажиллагаанд богино хугацаандаа (1 жил хүртэлх) нөлөөлдөг үү? дунд хугацаанд (1-3 жил) нөлөөлдөг үү? урт хугацаанд (3-с дээш жил) нөлөөлдөг үү? гэсэн таамаглал дэвшүүлж шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсын IPO хийж нээлттэй хувьцаат компани болсон банкууд болон IPO хийгээгүй байгаа арилжааны банкны ижил хугацааны агшинд харгалзаж буй balanced панел өгөгдөл сонгон авч шинжилгээгээ хийлээ Нийт активын өгөөжид ямар хүчин зүйлүүд нөлөөлж, ямар хүчин зүйлүүдээс хамаардаг болохыг судлахын тулд тайлбарлагдагч хувьсагчаар ROA буюу нийт активын өгөөжийг сонгон авсан бөгөөд тайлбарлагч хувьсагчдаар өр төлбөрийн, хөрвөх чадварын, ашигт ажиллагааны, зах зээлийн, үйл ажиллагааны харьцаануудыг сонгон авч шинжилгээ хийлээ. |
en_US |