СЭЗИС - Бүтээлийн сан

Гүйцэтгэлийн үнэлгээний харьцаа үзүүлэлтүүдийг ашиглан хувьцааны оновчтой багц бүрдүүлэх боломж, арга зам (ТОП 20 индекст багтсан хувьцааны жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гэрэлчулуун, Ичинноров
dc.contributor.author Батбаяр, Саруул
dc.date.accessioned 2024-07-17T08:08:02Z
dc.date.available 2024-07-17T08:08:02Z
dc.date.issued 2024-07-17
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3939
dc.description.abstract Сүүлийн 3-4 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, арилжаанд оролцогчдын тоо, арилжааны дүн, идэвх хурдацтай нэмэгдсэн. Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагддаг хувьцаануудын ихэнх нь эрсдэл өндөртэй, өгөөж багатай байдаг нь хөрөнгө оруулагчдад тийм ч таатай сонголт биш юм. Оновчтой актив багцыг бүрдүүлснээр хөрөнгө оруулагчийн эрсдэлийг бууруулж, өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой. Хөрөнгийн зах зээлд шинэ компаниуд IPO хийж цар хүрээгээ тэлж байгаатай зэрэгцүүлэн хөрөнгө оруулагчдад тэдгээр компаниудын судалгаа, шинжилгээ, мэдээ, мэдээллийн эрэлт хэрэгцээ үүсч байдаг. Тус судалгааны ажлын хүрээнд Монголын Хөрөнгийн Биржийн 2019-2023 онуудын ТОП 20 индексийн 5 жилийн арилжааны түүхэн мэдээлэлд үндэслэн гүйцэтгэлийн үнэлгээний аргуудыг ашиглан пассив хөрөнгө оруулалтын стратегийг давсан хувьцааны актив багц бүрдүүлэхийг зорьсон. Актив багцын хувьд нарийн дүн шинжилгээ хийн, эрсдлийн хэмжээг боломжит бага түвшинд байлгаж, өгөөжийн хэмжээг хамгийн өндөр байхаар удирдаж, багцаа байнга солих шаардлагатай. Харин пассив багцын хувьд зах зээлийн индексийг дагадаг цаг хугацаа шаардахгүй, зардал бага гэж үздэг. Гэсэн хэдий ч эдийн засаг уналттай үед пассив багц нь өгөөж бага эрсдэл өндөр байх бол актив багц зах зээлийн хэсэгхэн үр ашиггүй байдлыг ашиглан үнэт цаасыг худалдан авах, зарах зэргээр пассив багцаасаа илүү өгөөж хүртэхийг зорьдог. Шинжилгээ хийхдээ Х.Марковицын багцын сонгодог загварыг ашиглан багцаа бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээний аргуудаар (Шарпын харьцаа, Трейнорын харьцаа, Женсен Альфа) багцын гүйцэтгэлээ үнэлж хувьцааны актив багц бүрдүүлэв. Бүрдүүлсэн багцын бодит өгөөжийг бодож, геометрын дундаж өгөөжийн аргыг ашиглан нийт багцын дундаж өгөөжийг тооцов. Харьцуулалтын аргаар актив, пассив багцаа харьцуулан үр дүнгээ гаргасан. en_US
dc.subject Хөрөнгө оруулалтын оновчтой багц, Актив багц, Пассив багц, Марковицын онол, Шарпын харьцаа, Женсен Альфа, ТОП 20 индекс en_US
dc.title Гүйцэтгэлийн үнэлгээний харьцаа үзүүлэлтүүдийг ашиглан хувьцааны оновчтой багц бүрдүүлэх боломж, арга зам (ТОП 20 индекст багтсан хувьцааны жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах