dc.description.abstract |
Аливаа бизнесийн үйл ажиллагаанд байршлын оновчлол стратегийн тэргүүлэх чиглэл болж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, үйлчлүүлэгчийн үнэнч байдал, бизнесийн өрсөлдөх давуу тал, ашигт ажиллагаанд шууд нөлөөлдөг, өрсөлдөх чадварын чухал үзүүлэлт болж байна.
Эрүүл мэндийн үйлчилгээ тэр дундаа эмийн сан нь хүн амыг аюулгүй, чанартай, эмчилгээний өндөр идэвхтэй, боломжийн үнэтэй эмээр жигд, хүртээмжтэй хангахад чиглэсэн эмзүйн салбарт чухал байр суурь эзэлж байдаг.
Эмийн санд MNS5260 2015 стандартын дагуу уг зөвшөөрөл олгодог бөгөөд тухайн стандартад тоног төхөөрөмжийн чанар, үйлчилгээний талаар маш нарийн заасан байдаг.
Эмийн сангийн хамрах үйлчилгээний цар хүрээ, хязгаарыг тогтоож байршил, орон тоо болон үйлдвэрлэл, үйлчилгээний нийтлэг горим дүрмийг стандартад тусгадаг боловч эрх зүйн зохицуулалт зэргээс шалтгаалаад амьдрал дээр мөрдөгдөхгүй тохиолдол маш ойрхон цэгт олон сүлжээ эмийн сангууд байрших нь элбэг болжээ.
Тиймээс энэхүү судалгаанд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй сүлжээ эмийн сангуудын байршлын шийдвэр гаргалт, хүн ам зүйн нягтаршилд зохицсон төлөвлөлт хийж байгаа эсэх дээр судалгаа хийсэн.
Энэхүү судалгааг хийснээр эмзүйн салбарын онол арга зүйн судалгааг хэрхэн хийх, эх сурвалж мэдээллийг хэрхэн хайж олох, асуулга анкетыг хэрхэн боловсруулах арга замыг олох, статистикийн программ дээр хэрхэн ажиллах, үр дүн дээр дүн шинжилгээ болон боловсруулалт хийх талаар мэдлэгүүдийг улам бататгаж авав. |
en_US |