СЭЗИС - Бүтээлийн сан

Даатгалын байгууллагаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, даатгалын хэрэгцээг тодорхойлох судалгаа - Иргэдийн түвшинд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гандаваа, Намужин
dc.contributor.author Төмөр-Очир, Оюунмягмар
dc.contributor.author Нарангэрэл, Цэрэнлонжид
dc.date.accessioned 2024-07-05T10:21:43Z
dc.date.available 2024-07-05T10:21:43Z
dc.date.issued 2024-07-05
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3934
dc.description.abstract Уг судалгааны ажил нь даатгалын байгууллагаар үйлчлүүлдэг иргэдийн сэтгэл ханамжийг хэмжихэд чиглэлээ. Судалгааны ажлын хүрээнд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хэмждэг онолын загваруудыг судлан, уг судалгаанд хамгийн тохиромжтой болох үйлчилгээний чанарыг хэмждэг SERVQUAL загварыг сонгосон. Судалгааны загварыг боловсруулахдаа SERVQUAL загварын таван хүчин зүйл дээр үнийн хүчин зүйлийг нэмж, сэтгэл ханамжид нөлөөлөх зургаан хүчин зүйлийн хүрээнд судалгааны таамаглалыг дэвшүүлсэн болно. Судалгаанд нийт арван даатгалын компанийн 390 харилцагчид оролцсон. Судалгаанд оролцогчдоос даатгалын үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байгааг тодорхойлоход 122 хүн буюу 31.2 хувь нь эсэргүүцэгчид (detractors), 176 хүн буюу 45.1 хувь нь идэвхгүй (passives), 92 хүн буюу 23.5 хувь нь дэмжигчид (promoters) байна. NPS буюу цэвэр дэмжигчдийн оноо нь -7.7 хувь гарсан нь судалгаанд оролцогчид даатгалын үйлчилгээнд сэтгэл ханамж муутай байна. Даатгалын үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байгаа нь харилцагчид банк, ББСБ-ын санал болгосон даатгалын компанийг шууд сонгож, даатгалын гэрээтэйгээ бүрэн танилцдаггүйтэй холбоотой байна. Мөн харилцагчид нөхөн төлбөрийн шийдвэрлэлтийн процесс аль үе шатад явж байгааг цаг тухай бүрд нь авч чадахгүй байх, даатгалын компанийн халамжлах байдал дутмаг байгаа зэрэг нь даатгуулагчдын сэтгэл ханамжийг бууруулж байна. en_US
dc.subject Хэрэглэгчийн сэтгэл ханамж en_US
dc.subject SERVQUAL загвар en_US
dc.subject Даатгалын үйлчилгээ en_US
dc.subject Даатгалын компани en_US
dc.subject Даатгуулагч en_US
dc.title Даатгалын байгууллагаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, даатгалын хэрэгцээг тодорхойлох судалгаа - Иргэдийн түвшинд en_US
dc.title.alternative A survey of customer satisfaction and insurance needs by insurance organizations - at the level of idividuals en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Сандагдорж, Сайн-Од


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах