СЭЗИС - Бүтээлийн сан

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаа, эрх зүйн орчны судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гэрэлчулуун, Ичинноров
dc.contributor.author Баттулга, Болор-Эрх
dc.contributor.author Ганболд, Уранбайгаль
dc.date.accessioned 2024-07-05T10:20:48Z
dc.date.available 2024-07-05T10:20:48Z
dc.date.issued 2024-07-05
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3933
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь Монгол улсад 2023 оны 01 сард хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль батлагдсантай холбоотой гадаадын хөрөнгө оруулалтын банк Монголд нэвтрэх боломжийг судлахыг зорьсон. Үүний хүрээнд хөрөнгө оруулалтын банкны үүсэл, хөгжил, үйл ажиллагаа, Монгол улс болон хөгжиж буй улс болон хөгжингүй улс орны кейс судалгаа, Гадаадын улсын банк Монгол улсад нэвтрэхэд шаардлагатай хууль эрх зүйн баримт бичгүүдийг судалсан болно. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын банкийг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагын хүрээнд дараах судалгааг хийсэн ба үүнд 1.Хөрөнгийн зах зээлийн ажиллагаанд гадаадын хөрөнгө оруулалт эерэг нөлөөтэй байна, 2.Манай хөрөнгийн зах зээлийн ажиллагаа сайн байхад хөрөнгө оруулалтын хуваарилалт нөлөөлнө гэсэн таамгуудыг дэвшүүлж регрессийн шинжилгээ хийсэн. Судалгааны эцсийн үр дүнд хоёр таамаглал батлагдаж Монголын хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулалт эерэг нөлөөтэй бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхэд хөрөнгө оруулалтын зах зээл сайжирдаг. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны зээл олгох, үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах, хязгаарлалтын зохистой харьцаа, хяналт шалгалттай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тодорхойлж, холбогдох журмуудыг боловсруулан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан ба Монгол улсад хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах боломж эхнээсээ бүрдэж эхэлж байна. Гэсэн хэдий ч гадаадын банкнууд томоохон төсөлд биш жижиг дунд бизнесийг дэмжих сонирхолтой байна. Мөн Монгол улсад гадаадын банк нэвтрэх зорилго нь эрсдэлээ тараан байршуулж хөрөнгө оруулалтын банкийг оруулж ирэхдээ улс төрийг оролцуулах сонирхолтой байна. Яагаад гэвэл Монгол улсын хувьд улс төрийн нөхцөл байдал эргэлзээтэй, эрсдэлтэй байгаа учир яг одоогоор гадаадын банк нээгдэх боломж хараахан үүсээгүй байна. Хөрөнгө оруулалтын банк Монголд үүсгэн байгуулагдсанаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгийн зах зээл хөгжих, Банкнуудад олон улсын жишиг тогтож өрсөлдөөн бий болж банкны үйл ажиллагаа сайжрах, IPO шинээр гаргаж буй компанийн ханш унахгүй байх, Монгол улсын хөрөнгийн зах зээл олон улсын жишигт хүрч хөгжих боломж нээгдэх юм. en_US
dc.subject Хөрөнгө оруулалтын банк en_US
dc.subject Төрөлжсөн банк en_US
dc.subject Эрх зүйн орчин en_US
dc.subject Хөрөнгийн зах зээл en_US
dc.subject Хөрөнгө оруулалт en_US
dc.title Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаа, эрх зүйн орчны судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах