СЭЗИС - Бүтээлийн сан

Үүрэн холбооны салбарт маркетингийн урамшуулал, идэвхжүүлэлтийн үр дүнг хэмжихэд техникийн өгөгдөл ашиглах

Товч мэдээллийг харах

dc.contributor.author З, Гэрэлбадам
dc.contributor.editor Редакцын зөвлөл: Ц.Даваадорж (Sc.D), Д.Батжаргал (Ph.D), Д.Гэрэлмаа (Ph.D), С.Түвшинзаяа (Ph.D), Ц.Батсүх (Ph.D), Ч.Наранчимэг (Ph.D), С.Норжинлхам (Ph.D), Т.Оюунгэрэл (Ph.D) en_US
dc.contributor.other gerelbadam@yahoo.com en_US
dc.date.accessioned 2016-04-04T06:40:52Z
dc.date.available 2016-04-04T06:40:52Z
dc.date.issued 2016-01-15
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/392
dc.description.abstract Аливаа бараа, үйлчилгээг бие биенээр нь солих эсвэл мөнгөөр солих солилцоо явагдаж буй эдийн засгийн систем эсвэл байгууллагыг бизнес гэдэг. Ашиг бол бизнесийн гарц учраас бизнес бүр бараа үйлчилгээг нь худалдан авах хангалттай тооны хэрэглэгч, тодорхой хэлбэрийн хөрөнгө оруулалтыг шаарддаг. Шинэ хэрэглэгчийг татах, хуучин хэрэглэгчээ хадгалж үлдэх, нэгж хэрэглэгчээс олох орлогыг нэмэгдүүлэх үйл явц нь байгууллагыг үр ашигтай ажиллуулах суурь нь юм. Хэрэглэгч бараа, үйлчилгээг худалдан авахыг идэвхжүүлэгч, илүү ихийг худалдан авах сэдлийг өдөөгч нь маркетингийн үйл ажиллагаа байдаг. Хэрэглэгчтэй харилцаа тогтоох, хэрэглэгч юу хүсч буйг мэдрэх, дараа дараагийн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтаа оновчтой болгоход байгууллага бүр маркетингийн гүйцэтгэлээ үнэлж хэмжиж чаддаг байх нь чухал байна. (Farris and Bendle, 2010) Маркетингийн гүйцэтгэлийг үнэлэх хэмжүүр үзүүлэлтүүд, тэдгээрийн ач холбогдлын талаар эрдэмтэн профессоруудын бичсэн судалгааны ажлуудыг судалж үзэхэд өгөгдөлд тулгуурласан маркетинг (data-driven marketing), их өгөгдлийн маркетинг (big data marketing) гэсэн ойлголтууд маркетингийн шинжлэх ухаанд сүүлийн үед хүчтэй түрэн орж ирж байна. (Jeffery, 2010) Маркетингийн гүйцэтгэлийг хэмжих түлхүүр хэмжүүр үзүүлэлт, маркетингийн идэвхжүүлэлтийн үр дүнг ямар хэмжүүр үзүүлэлтээр хэмждэг, хэмжүүр үзүүлэлтүүдийн хоорондын харилцан хамаарал, хэмжилтийн үр дүнг дараагийн шийдвэр гаргалтад ашиглахад маркетингийн өгөгдлийн сангийн ач холбогдлын талаар судалгаандаа орууллаа. Үүрэн холбооны салбарын үйлчилгээг зөвхөн үүрэн холбооны үйлчилгээгээр төсөөлөх боломжгүй тийм цаг, эрин үед бид амьдарч байна. Энэ салбарын онцлогоос хамаарч, техникийн хүчин чадал/системийн багтаамж нь (Ericsson, 2014), маркетерүүд шинэ санаагаа хэрэгжүүлэхэд тодорхой хязгаарлах хүчин зүйл болж байна. Нөгөө талаар хангалттай хүчин чадалтай системийг бий болгох нь өндөр хөрөнгө оруулалт, зардлыг шаарддаг. Хүчин чадлаа (хөрөнгө оруулалт) хамгийн үр өгөөжтэй ашиглах шийдвэр гаргалтанд (KDDI, 2012) маркетингийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор техникийн өгөгдлийг дараах 3 хэлбэрээр ашиглах боломжтой гэсэн санал зөвлөмжийг энэ судалгааны ажлын хүрээнд дэвшүүллээ. Үүнд: • Маркетингийн урамшууллыг идэвхжүүлэхээс өмнө урьдчилсан хэмжүүрийн зорилгоор маркетингийн таамаглалд дэмжлэг өгөх • Маркетингийн урамшууллын явцад мониторинг хяналтын хэмжүүр болгож ашиглах • Маркетингийн урамшууллын эцсийн үр дүнг (үр нөлөө) хэмжих, шийдвэр гаргалтад дэмжлэг өгөх en_US
dc.publisher Докторын хөтөлбөр en_US
dc.subject Marketing performance metrics-Маркетингийн хэмжүүр үзүүлэлт, Promotion metrics-Идэвхжүүлэлтийн хэмжүүр үзүүлэлт, Data-driven marketing - Өгөгдөлд суурилсан маркетинг, Network capacity management - Сүлжээний багтаамжийн удирдлага, Network KQI - Сүлжээний чанарын түлхүүр үзүүлэлт en_US
dc.title Үүрэн холбооны салбарт маркетингийн урамшуулал, идэвхжүүлэлтийн үр дүнг хэмжихэд техникийн өгөгдөл ашиглах en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах