dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлын хүрээнд даатгалын байгууллагад комплайнс хариуцсан нэгжийг байгуулах нь байгууллагын компанийн засаглал, комплайнсын тогтолцоонд үзүүлэх нөлөө, зохицуулагч байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах санал зөвлөмж боловсруулахад чиглэлээ. Комплайнсын үйл ажиллагаанд үзүүлэх хувь нэмрийг тодорхойлохыг зорьсон болно. Судалгааны ажлын хүрээнд комплайнсын удирдлагын гадаад болон дотоодын өнөөгийн байдлыг судлан, уг судалгаанд үндэслэн даатгалын салбарын комплайнсын тогтолцоо, бие даасан нэгжтэй эсэх талаар хамгийн тохиромжтой болох кейс судалгааны арга болон асуулгын судалгааны аргыг сонгосон.
Судалгаанд нийт арван гурван даатгалын компанийн оролцсон. Нийт судалгаанд оролцсон 13 даатгалын компаниас 3 компани л тусдаа комплайнсын бие даасан нэгжтэй байна. Бусад даатгалын компанийн хувьд комплайнсын бие даасан газар, нэгжгүй байна. Тухайн компанийн комплайнсын удирдлагыг хэрэгжүүлдэг нэгжийн харьяаллыг авч үзэхэд 7 компани “Комплайнсын нэгж/хариуцсан ажилтан хавсран гүйцэтгэдэг, 3 компани “Газар”, 2 компани “Хэлтэс”, 1 компани “Комплайнсын нэгж/хариуцсан ажилтан байдаггүй” гэж хариултыг өгсөн.
Судалгааны үр дүнд даатгалын байгууллагад комлайнсын нэгж байгуулах нь олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, хянах, тайлагнах тогтолцоо сайжрах ач холбогдолтой хэмээн үнэлж, комплайнсын нэгжийг даатгалын компанийн бүтэц, зохион байгуулалтад тусдаа бие даасан нэгж байх нь тохиромжтой гэж үзсэн. |
en_US |