dc.description.abstract |
Дэлхийн Цаг Уурын Байгууллага (WMO) -аас 2024 оны 3-р сард гарсан дэлхийн уур амьсгалын тайланд 2023 оныг дэлхийн түүхэнд хамгийн халуун жил байсныг баримтжуулсан. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлүүдийн цар хүрээ, давтамж дэлхийн хэмжээнд нэмэгдсээр байгаа бөгөөд улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох үйл ажиллагааг дэмжих, даван туулах чиглэлийг нэн тэргүүнд тавьж байна.
Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарууд болон байгаль орчин, экосистемд ихээхэн хохирол учруулж байна. Тэр дундаа, ган зудын гамшигт үзэгдлүүд нь МУ-ын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг болох ХАА-т хамгийн их хохирлыг учруулж байна. Эдийн засгийн салбараас гадна зудын гамшгийн урт хугацааны сөрөг нөлөө нь нийгмийн тулгамдсан салбарууд тэр дундаа боловсрол, эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн төдийгүй болон байгаль орчин, экосистемийн тогтвортой байдалд сөрөг нөлөө учруулж байна.
Зудын гамшгийн сөрөг нөлөө, хор хохирлыг тооцох хүрээнд хийгдсэн дийлэнх судалгаанууд нь эдийн засаг болон нийгмийн салбарууд руу чиглэсэн байдаг. Энэхүү судалгааны хүрээнд МУ-ын засгийн газраас 2023 оны өвөл нийт нутгийн хамран тохиолдсон зудын гамшигт үзэгдлийн хохирлын даван туулах хүрээнд хийж буй арга хэмжээнүүд дээр санхүүжилтийн хүрээнд дүн шинжилгээ хийхийн сацуу байгаль орчин, экосистемийн тогтвортой байдалд зудын гамшгийн үзүүлж буй сөрөг нөлөөг Улаанбаатар хотын ойр орчмын зэрлэг ан амьтан, экосистемд гарч буй өөрчлөлтөд хийсэн дэлгэрэнгүй судалгаагаар гаргахаар зорьсон болно. |
en_US |