СЭЗИС - Бүтээлийн сан

Транзит авто тээврийн үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг сайжруулах боломж, арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Нэргүй, Ариунхүсэл
dc.date.accessioned 2024-07-05T09:20:35Z
dc.date.available 2024-07-05T09:20:35Z
dc.date.issued 2024-07-05
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3924
dc.description.abstract Транзит авто тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад тулгарч буй үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийг хэмжин, үнэлж эрсдэлээс хамгаалах хувилбаруудаас хамгийн оновчтой хувилбарыг жишиг байдлаар боловсруулан үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг сайжруулах санал, зөвлөмж боловсруулсан. Үүний тулд онолын хүрээнд эрсдэл, эрсдэлийн удирдлага, эрсдэлийн төрөл ба ангилал, эрсдэлийн менежментийн үе шатууд, стандартууд, эрсдэлийг тодорхойлох арга хэрэгсэлүүд, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн удирдлагын арга хэрэгсэл, эрсдэлийн мониторинг зэргийг авч үзсэн. Түүнчлэн Олон Улсын болон Монгол Улсын транзит авто тээврийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад болон дотоод орчны нөлөөллийг PESTLE болон SWOT шинжилгээ хийж, гол хүчин зүйлсийг авч үзэн салбарын тулгамдаж буй үйл ажиллагааны эрсдэл, эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийн түвшинг тодорхойлохын тулд транзит тээвэр гүйцэтгэх эрх бүхий 27 компаниас асуулгын судалгаа, эрсдэлийн нөлөөлөл болон магадлалын түвшин, эрсдэл үүсгэгч хүчин зүйлийг тодорхойлохын тулд 3 компанийн эрх бүхий албан тушаалтнуудаас ярилцлагын аргаар судалгаа авсан. Судалгааны үр дүнд үндэслэн үйл ажиллагааны эрсдэлүүдээс өндөр эрсдэл бүхий 3 эрсдэлийг сонгон авч учир шалтгааныг тодорхойлон эрсдэлийн удирдлагын хувилбаруудыг тооцон хамгийн оновчтой эрсдэлийн удирдлагыг боловсруулсан бөгөөд эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийн үр дүнг хянах зорилгоор жишиг эрсдэлийн мониторинг, эрсдэлийн удирдлагыг сайжруулах санал зөвлөмж боловсруулсан. en_US
dc.subject эрсдэл, транзит тээвэр, эрсдэлийн удирдлага, мониторинг, авто тээвэр, тээврийн эрсдэл en_US
dc.title Транзит авто тээврийн үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг сайжруулах боломж, арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах