СЭЗИС - Бүтээлийн сан

Спот хүүгийн муруйг загварчлан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтанд ашиглах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Янжив, Дашпил
dc.contributor.author Мөнхбаяр, Пүрэвбаатар
dc.date.accessioned 2024-07-01T10:10:22Z
dc.date.available 2024-07-01T10:10:22Z
dc.date.issued 2024-07-01
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3917
dc.description.abstract Монгол улсын хувьд хамгийн сүүлд 2017 онд Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа нээлттэй зарлагдсан байна. Үүнээс үүдэн Засгийн Газрын үнэт цаасны спот хүүгийн муруйг шууд тооцоолох боломжгүй байна. Спот хүүгийн муруй нь бондын зах зээлд өргөн ашиглагддаг, хэрэгцээ шаардлага өндөртэй, мөн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нөлөө үзүүлж болохуйц гэж үзсэн учраас хоёр аргаар загварчлалаа. Эхний аргачлалын хувьд Нелсон- Сигел, Нелсон-Сигел-Свенссен, матрицан ачаалах, энгийн ачаалах гэх мэт боломжит хувилбарууд байсан ч Монголын биржийн бус зах зээл нь хөрвөх чадвар муутай, хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх сул учир зах зээлийн үнэ нь зах зээлийн зарчмаар тогтоогүй гэж үзэн энгийн ачаалах аргыг сонгон спот хүүгийн муруйг байгуулсан. Хоёр дах аргачлал нь бином хүүгийн модыг байгуулж үүнээсээ форвард хүүнүүдийг олсон. Форвард, спот болон нэрлэсэн хүүгийн муруйнуудын аль нэг нь мэдэгдэж байхад бусад муруйнуудаа байгуулах боломжтой. Олсон форвард хүүгийн муруйнаас спот хүүгийн муруйг байгуулсан. Үр дүнгийн хувьд 2 аргаар байгуулсан спот хүүгийн муруйнууд нь хоёул өсөх хандлагатай ба бараг л адилхан байсан. Иймд байгуулсан спот хүүгийн муруй нь алдаа багатай байна гэж үзсэн. Загварчилсан спот хүүгийн муруйн дээр үндэслэн хөрөнгө оруулалтын санал зөвлөмжийг хүргүүлсэн. en_US
dc.subject Спот хүү, Засгийн Газрын үнэт цаас, бондын зах зээл, форвард хүү, хүүгийн мод, хөрөнгө оруулалт en_US
dc.title Спот хүүгийн муруйг загварчлан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтанд ашиглах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах