СЭЗИС - Бүтээлийн сан

ТОП-20 ИНДЕКСИЙН ХҮНСНИЙ САЛБАРЫН КОМПАНИУДЫН ЖИШЭЭН ДЭЭР КАПИТАЛЫН ОНОВЧТОЙ БҮТЦИЙГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, АРГА ЗАМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гармаа, Цэлмэг
dc.contributor.author Булган, Анужин
dc.date.accessioned 2024-07-01T06:06:59Z
dc.date.available 2024-07-01T06:06:59Z
dc.date.issued 2024-07-01
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3914
dc.description.abstract Компани өр төлбөр болон эздийн өмчийн хослолыг оновчтой болгосноор жинлэсэн дундаж капиталын өртөг буурч, зах зээлийн үнэлгээ өсөж, ашигт ажиллагаа сайжирдаг. Энэхүү судалгааны ажилд хүнсний салбарын оновчтой бүтцийг тодорхойлох боломж, арга зам байгаа эсэх талаар эконометрик загвар ашиглан судаллаа. Компанийн нэгж хувьцаанд ногдох ашгийг хамаарах буюу тайлбарлагдагч (эндоген) хувьсагчаар авсан. Харин эздийн өмчийн харьцаа, урт хугацаат өр төлбөрийн харьцаа, дампуурах эрсдэлийг үл хамаарах буюу тайлбарлагч (экзоген) хувьсагчаар сонгон авсан. Нэмэлтээр ашиг, хөрвөх чадвар, үйл ажиллагааны харьцаа үзүүлэлтүүдийг сонгон авсан ч регрессийн хувьд ач холбогдолгүй үр дүн ажиглагдсан тул дээрх хувьсагчуудыг хасаж тооцсон. Мөн хувьцааны үнийг хамгийн өндөр байлгах зорилгоор регресс үнэлсэн ч ач холбогдолгүй гарсан. Панел өгөгдлийн шинжилгээнд кросс секшон болон хугацаан цувааны өгөгдлийн хэмжээнээс хамаарч үнэлгээний аргаа сонгосон ба хаусменын шалгуураар шалгаж тогтмол нөлөөллийн үнэлгээний аргыг судалгаандаа ашигласан. Шинжилгээний үр дүнд эздийн өмчийн харьцаа хүнсний салбарт “цаг хугацаанаас үл хамааран” 0.38842-аас 0.89516 интервалын хооронд утгаа авах ба 0.64179 байх үед нэгж хувьцаанд ногдох ашиг хамгийн өндөр байна. Хагас жил бүрийн нөлөөллийн үлдэгдлүүдийг ашиглан тухайн хугацааны капиталын оновчтой бүтцийг тодорхойлох үед салбарын хувьд одоогоор оновчтой бүтэцгүй байгаа нь ашигт ажиллагааг хамгийн өндөр түвшинд байлгаж чадахгүй байна гэж дүгнэлээ. en_US
dc.subject Капитал, оновчтой, бүтэц, хувьцаат, хүнсний, салбарын, панел, эконометрик, ТОП-20, индекс en_US
dc.title ТОП-20 ИНДЕКСИЙН ХҮНСНИЙ САЛБАРЫН КОМПАНИУДЫН ЖИШЭЭН ДЭЭР КАПИТАЛЫН ОНОВЧТОЙ БҮТЦИЙГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, АРГА ЗАМ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах