СЭЗИС - Бүтээлийн сан

Бүс нутгийн цалингийн ялгаа ба түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дагиймаа, Түвшинжаргал
dc.contributor.author Баярсайхан, Түмэнзаяа
dc.date.accessioned 2024-07-01T03:48:20Z
dc.date.available 2024-07-01T03:48:20Z
dc.date.issued 2024-07-01
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3913
dc.description.abstract Бүс нутгийн цалингийн ялгаа их байх нь бүс нутгийн хөгжлийн ялгааны илрэл юм. Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын бүс нутгийн цалингийн ялгааг бий болгож буй хүчин зүйлс, тэдгээрийн нөлөөллийг тодорхойлох зорилгоор аймаг, нийслэлийн түвшний панел өгөгдлийг сонгон авч, олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Шинэ эдийн засгийн газарзүйн онолоор зах зээлийн боломж болон үйлдвэрлэлийн салбарын төрөлжилт нь бүс нутгийн цалинд нөлөөлдөг хэмээх онолын таамаглалыг судалгааны ажлаараа дэвшүүллээ. Эмпирик шинжилгээний үр дүнд бүс нутгийн зах зээлийн боломж нэмэгдэх нь дундаж цалинг өсгөдөг болохыг тогтоов. Тодруулбал, бусад аймгуудтай ойр буюу төвийн бүсэд байрладаг аймгуудад үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэхэд дундаж цалин өсдөг байна. Түүнчлэн, тухайн аймгийн үйлдвэрлэлийн төрөлжилтөөс хамаарч цалин ялгаатай байдаг аж. Тухайлбал, аймаг дахь малын тоо нэмэгдэх нь улирлын шинжтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ур чадвар багатай буюу цалин багатай ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар бүс нутгийн дундаж цалинг бууруулж байна. Харин аж үйлдвэр, үйлчилгээ зэрэг мэргэшсэн ур чадвар шаарддаг, тогтмол ажлын байр бүхий үйлдвэрлэлийн салбарын өргөжилт нь тухайн аймгийн дундаж цалинг өсгөдөг болохыг шинжилгээний үр дүнд илрүүллээ. Цаашид, энэ чиглэлийн судалгааны ажлуудад бүс нутгийн нийгэм, эдийн засгийн онцлогийг тодорхойлж, судалгааны үр дүнг илүү бодитой болгох нь чухал юм. Ингэснээр бүс нутгийн цалингийн ялгааны шалтгаан болон тэдгээрийн нөлөөллийг илүү нарийвчлан тодорхойлох боломж бүрдэх болно. en_US
dc.subject Бүс нутгийн экономикс, цалингийн ялгаа, шинэ эдийн засгийн газарзүй, зах зээлийн боломж en_US
dc.title Бүс нутгийн цалингийн ялгаа ба түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах