Хураангуй:
Гэр бүл гэдэг нь гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлдэг бол хамтран амьдрагч гэдэг нь албан ёсны гэрлэлтийн бүртгэлгүй хэдий ч гэр бүр болох зорилгоор хамтын амьдрал үүсгэж буй хүмүүсийг хэлнэ. Гэвч энэхүү хамтран амьдрагч гэх тодорхойлолтын хүрээнд зохицуулсан хууль болон заалт хомс байгаан улмаас эд хөрөнгийн маргаан шүүхийн шийдвэр ба бодит амьдрал дээр ихээхэн case гарч ирсэн.
Тиймээс энэхүү сэдвийн хүрээнд бусад орны хууль тогтоомжтой харьцуулан судлаж мөн одоогоор өргөн баригдаж буй Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/- ийн Гэрлэлттэй адилтгах харилцааны талаар судлагаа хийн эрх зүйн зохицуулалт, түүний тулгамдсан асуудлын хүрээнд ажилласан.