Хураангуй:
Энэхүү судалгаагаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвийн бүсийн 6 дүүргийн иогоор хичээллэгч хүмүүсээс 412 хүнийг санамсаргүй аргаар түүвэрлэн авч иогоор хичээллэгчдийн зан төлөв, шийдвэр гаргалтын хэв маягийг судлах зорилготойгоор “CSI” аргыг ашиглан судалгааг хийсэн болно.
Хэрэглэгчдийн худалдан авах шийдвэр гаргалтын хэв маяг нь хүний сэтгэхүйн үйл ажиллагаа гадаад орчны нөлөөтэйгээр бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах үйл явцыг хэлдэг. Тиймээс худалдан авагчдын сэтгэхүйн үйл ажиллагааг судалж, хэрхэн үр дүнтэй нөлөөлөх арга замуудыг боловсруулах нь маркетерын гол ажлуудын нэг, амжилттэй бизнесийн хөдөлгөгч хүч болох юм. Гэвч манай улсад худалдан авагчийн шийдвэр гаргалтын талаар судалгаа, шинжилгээний ажил түгээмэл биш байна.
Судалгаанд оролцогчдоос ирүүлсэн хариулт зэргээс дүгнэн өнөөгийн Монгол улсын иогийн салбарын хөгжлийг дэлхийн иогийн хөгжилтэй харьцуулан үзэхэд манай улс 2015 оноос л хойш иогоор идэвхтэй хичээллэж эхэлсэн ч өнөөгийн салбарын хөгжилд хурдацтай хөгжиж байгааг судалгаанаас харагдлаа. Мөн насны ангиллаас үзэхэд 20-40 насныхан иогоор тогтмол хичээллэж байгаа нь Монгол улсын иргэд эрүүл мэнддээ өндөр анхаарал хандуулдаг болсон хэмээн дүгнэн хэлхэхэд буруутахгүй билээ.