dc.description.abstract |
1992 оны Үндсэн хуулиар Монгол Улсын байгуулахаар тунхагласан хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд төрийн эрх мэдэл хуваарилалтын тэнцвэрийг хангаж, Үндсэн хуульт ардчилсан засаглалыг бэхжүүлэхийн тулд төр нь иргэнийнхээ үндсэн эрхийг дээд хүчин чадлаараа хамгаалж хангахыг зорьдог байна. Хэдийгээр Монгол Улс үүнийг хуульчилсан ч одоо болтол хүний үндсэн эрхийг бүрэн хамгаалах эрх зүйн тогтолцоо бүрдээгүй байна. Иймд, Эрх зүйн бакалаврын дипломын төсөлд Монгол дахь хүний үндсэн эрхийн маргааныг хянах эрх зүйн асуудлыг шинжлэн судлахаар шийдсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц буюу Монгол Улсын Үндсэн хуулийн шүүх хүний үндсэн эрхийн маргааныг хянах эрх зүйн үндэслэл боломжтой эсэх, Үндсэн хуулийн Цэцийн эрх хэмжээг өргөтгөх замаар хүний үндсэн эрхийн маргааныг хянаж, Үндсэн хуульт эрх зүйт төрийн байгууллыг хамгаалах боломжийн талаар дүн шинжилгээ хийх нь энэхүү судалгааны зорилго байв.
Судалгааны дүнд Үндсэн хуулийн Цэцийн харьяалан хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн маргаанд хүний үндсэн эрхийн асуудал хамаарахгүй байгаа нь Цэцийн Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх хангагдаагүйтэй холбоотойг дүгнээд холбогдох хуулиудыг шинэчлэн найруулах замаар Цэц хүний үндсэн эрхийн маргааныг харьяалж, хянан шийдвэрлэдэг эрх зүйн боломж хангагдаж, хүний үндсэн эрхийн маргааныг хянах эрх зүйн иж тогтолцоо бий болно гэсэн санал дэвшүүлж, судалгаа зорилгоо биелүүлсэн болно. |
en_US |