dc.description.abstract |
Санхүүгийн зах зээлийн гурван тулгуур баганын нэг болох Даатгалын салбарын
хөгжил сул байгаа нь сүүлийн үед тохиолдсон томоохон эрсдэлүүдийн явцад
харагдаж байна. Монгол улсад үл хөдлөх хөрөнгө барьцаалан ипотекийн зээл олгох,
эргэн төлүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн
нэгдсэн аргачлал, стандартаар ханган зохицуулах зорилгоор Монголбанк “Ипотекийн
зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталж, уг журмыг үйл ажиллагаандаа мөрдөж
ажиллахыг банкуудад даалгасан билээ. Энэхүү журмын зохицуулалтаар нийт
ипотекийн зээлдэгч болон барьцаа хөрөнгө зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх
хугацаанд заавал амь насны болон барьцаа хөрөнгийн даатгалтай байхаар
зохицуулсан байна. Гэтэл Монголын ипотекийн корпораци групп компанийн 2022
оны жилийн тайланд нийт зээлийн 67% нь амь насны даатгалтай, 69% нь хөрөнгийн
даатгалтай байгаа нь банкууд уг журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахгүй
байна гэж үзэхээр байна. Үүнээс үүдэн даатгалгүй ипотекийн зээлдэгч амь насаа
алдах, барьцаа хөрөнгө сүйдсэн тохиолдолд банк болон зээлдэгч түүний ар гэр
бүлийнхний хооронд үл ойлголцол үүсч, олон мянган зээлдэгч, түүний ар гэр, монгол
айл өрхүүдэд нөхөж баршгүй хохирол учрах болзол бүрдсэн байна.
Ипотекийн даатгал нь олон улсад зээл олгох хөшүүрэг байдлаар ашиглагддаг бөгөөд
ихэнх улс орнууд зээлдэгчийг амь насны даатгалд заавал даатгуулахыг шаарддаг
байна. Энэ нь нэг талаараа зээлийн эрсдэлийг бууруулаад зогсохгүй зээл авах
боломжийг хялбаршуулж өгдөг байна. Учир юу гэвэл зээлдэгч нь зээл авахдаа
урьдчилгаа төлбөр хүрээгүй, зээлийн оноо бага тохиолдолд даатгалаар дамжуулан
зээл авах боломжоо баталгаажуулж байна. Тиймдээ ч зээлдүүлэгчийн хувьд зээлийн
шаардлагаа хатуу тавьж, зээлдэгч нь зээлийн шаардлагаа маш хатуу биелүүлэх үүрэг
хүлээж байдаг.
Монгол улсад харин эсрэгээр анхнаасаа зээл болон даатгалыг тусдаа ойлголт мэтээр
хүлээгээд авсан. Нэг нь нөгөөтэйгөө ямар ч уялдаа холбоогүйгээр зохицуулсан нь
үүний нэг тод илрэл. Хяналтын тогтолцоо байхгүй бол үр дүн бий болохгүйтэй ижил
нөхцөл байдал бий болсон байна. Ачааны хамгийн хүндийг өнөөдөр арилжааны
банкууд үүрч байна. Үүний цаана мэдээж зээлдэгч байдаг. Даатгалын гэрээг богино
хугацаатай хийх, даатгалын хураамжийг жил бүр цуглуулж авах нь маш их
ажиллагааг араасаа дагуулж байгаа нь хэнд ч ойлгомжтой юм. Энэ нь эцэстээ нэг бол
үүнийг авах, үгүй бол огт авахгүй байх гэсэн 2 туйлыг үүсгэх юм. Авахгүй байх гэсэн
2 дахь сонголтыг аль хэдийнээ үүсгээд эхэлсэн байна. Нэгдүгээрт даатгалын бүрэн
бус хамгаалалт буюу зөвхөн гэнэтийн ослын шинжтэй эрсдэлээс даатгах нь зээлдэгч
гэнэтийн осол буюу жишээ нь зам тээврийн осол гэх мэтээс бусад шалтгаанаар буюу
өвчний улмаас амь насаа алдсан тохиолдолд даатгал үйлчлэхгүй юм. Хоёрдугаарт
жил бүр даатгалын гэрээг банкан дээр очиж байгуулах асуудал нь цаг хугацаа,
хөрөнгө мөнгө, алдагдсан боломжийг нэмэгдүүлээд зогсохгүй даатгалын хураамжаа
төлөх дадлыг бий болгож чадахгүй байна. Эцэст нь хяналтын тогтолцоо бүрдээгүй,
хэрэглэгчид очих ашиг тус нь бага, хөшүүргийн механизм нь сул тул дээрх асуудлууд
iv
ар араасаа бий болсоор байна. Үүний үр дүнд Монгол айл өрх, тэжээгчээ алдсан үр
хүүхдүүд орон байраа хураалгаж гудамжинд хөөгдөж гарах эмгэнэлтэй дүр зураг
харагдаж байна.
Улс оронд даатгалын тогтолцоо гүн бат сууснаар ядуурлыг бууруулах нэг том
хөшүүрэг болдог. Учир нь даатгал нь төрийн хүрэх боломжгүй нарийн төвөгтэй
асуудлыг шийдвэрлэдэг санхүүгийн механизм юм. |
en_US |