dc.contributor.advisor |
Жаргалсайхан, Оюунтунгалаг |
|
dc.contributor.author |
Жамъян, Даваасүрэн |
|
dc.date.accessioned |
2024-06-20T10:19:04Z |
|
dc.date.available |
2024-06-20T10:19:04Z |
|
dc.date.issued |
2024-06-20 |
|
dc.identifier |
Мастер |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3894 |
|
dc.description.abstract |
Энэхүү судалгаа нь (I) онолын болон (II) судалгааны гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Онолын бүлэгт даатгалын зүйл, даатгалын үнэлгээ, даатгалын эрсдэл зэрэг даатгалын тухай үндсэн ойлголтыг мэргэжлийн хариуцлагын даатгалын онцлог шинжтэй уялдуулан хуульд заасан зохицуулалт, олон улсын жишиг, эрх зүйн судлаач, эрдэмтдийн тайлбарласан онол арга зүйтэй харьцуулан дүгнэж, шаардлагатай хэсэгт иш татах замаар тайлбарлав.
Судалгааны бүлэгт асуулгын болон ярилцлагын судалгааны үр дүн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй тохиолдлын тоон мэдээлэлд тулгуурлан эмчийн мэргэжлийн хариуцлагын сайн дурын даатгалыг албан журмын даатгалын төрөлд шилжүүлэх шаардлагатай болохыг тодорхойлов.
Улмаар уг хэрэгцээ, шаардлагад үндэслэн эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг, түүнээс учирсан хохирлыг шийдвэрлэсэн эрүүгийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх замаар даатгалын эрсдэлд хамаарах эмчийн мэргэжлийн алдааг тодорхойлсон.
Мөн Бусад мэргэжлийн хариуцлагын албан журмын даатгалын эрх зүйн зохицуулалт дахь “даатгалын эрсдэл, даатгалын зүйл, даатгалын үнэлгээ, мэргэжлийн алдааг тогтоох” зэрэг ойлголтыг эмчийн мэргэжлийн хариуцлагын сайн дурын даатгалын эрх зохицуулалттай харьцуулан судалж дүгнэлт, санал боловсруулав. |
en_US |
dc.subject |
Даатгалын төрөл, хэлбэр, даатгалын үнэлгээ, даатгалын эрсдэл, даатгалын зүйл эмчийн мэргэжлийн хариуцлагын даатгал, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг, эмчийн мэргэжлийн алдаа, эмнэлгийн эрх зүйн зөрчил, эмчийн мэргэжлийн алдаа тогтоох |
en_US |
dc.title |
Эмчийн мэргэжлийн хариуцлагын даатгалын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Менежментийн санхүүгийн |
|
ife.Мэргэжил.Индекс |
E340400 |
|
ife.Зэрэг |
Мастер |
|