Хураангуй:
Энэхүү судалгаа нь (I) онолын болон (II) судалгааны гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Онолын бүлэгт даатгалын зүйл, даатгалын үнэлгээ, даатгалын эрсдэл зэрэг даатгалын тухай үндсэн ойлголтыг мэргэжлийн хариуцлагын даатгалын онцлог шинжтэй уялдуулан хуульд заасан зохицуулалт, олон улсын жишиг, эрх зүйн судлаач, эрдэмтдийн тайлбарласан онол арга зүйтэй харьцуулан дүгнэж, шаардлагатай хэсэгт иш татах замаар тайлбарлав.
Судалгааны бүлэгт асуулгын болон ярилцлагын судалгааны үр дүн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй тохиолдлын тоон мэдээлэлд тулгуурлан эмчийн мэргэжлийн хариуцлагын сайн дурын даатгалыг албан журмын даатгалын төрөлд шилжүүлэх шаардлагатай болохыг тодорхойлов.
Улмаар уг хэрэгцээ, шаардлагад үндэслэн эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг, түүнээс учирсан хохирлыг шийдвэрлэсэн эрүүгийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх замаар даатгалын эрсдэлд хамаарах эмчийн мэргэжлийн алдааг тодорхойлсон.
Мөн Бусад мэргэжлийн хариуцлагын албан журмын даатгалын эрх зүйн зохицуулалт дахь “даатгалын эрсдэл, даатгалын зүйл, даатгалын үнэлгээ, мэргэжлийн алдааг тогтоох” зэрэг ойлголтыг эмчийн мэргэжлийн хариуцлагын сайн дурын даатгалын эрх зохицуулалттай харьцуулан судалж дүгнэлт, санал боловсруулав.