СЭЗИС - Бүтээлийн сан

Гүйлгээний зардал бага байх мөнгөн гуйвуулгын систем хөгжүүлэх боломжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ц, Гүндэгмаа
dc.contributor.author Цэвэл, Мөнхөө
dc.date.accessioned 2024-06-20T09:57:50Z
dc.date.available 2024-06-20T09:57:50Z
dc.date.issued 2024-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3893
dc.description.abstract Дэлхийн хэмжээнд 2022 онд хүлээн авсан нийт мөнгөн гуйвуулгын 77.8 хувь нь ядуу буурай болон хөгжиж буй оронд хамаарч байна. Гадаад ажилчид сар бүр дунджаар 200 ам.доллар гэр рүүгээ тогтмол илгээж байгаагийн 75 хувь нь зөвхөн амжиргааны наад захын хэрэгцээнд зарцуулагддаг. Мөнгөн гуйвуулгын зардлыг бууруулах нь олон сая өрхийн амжиргааг дэмжих чухал ач холбогдолтой гэж үзэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад оруулсан байдаг. Дэлхийн банкнаас тооцоолсоноор дэлхийн мөнгөн гуйвуулгын дундаж зардал 2023 оны II улиралд 6.2% байсан. Монголчууд бидний хувьд ч гэсэн гадаадад зорчих, аялах, суралцах, ажиллах, оршин суух тоо өсөхийн хэрээр бидэнд гадны улсаас хүлээн авах, гадаад улс руу илгээх гадаад мөнгөн гуйвуулга хийх хэрэгцээ, шаардлага өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тэгвэл бидэнд мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ашиглахад тийм ч хялбар бус байгаа бөгөөд одоогийн санал болгож байгаа мөнгөн гуйвуулгын үйлчилгээний зардал, зарцуулах хугацаа харьцангуй өндөр байна. Тиймээс гадаад мөнгөн гуйвуулгын системүүдийг үйл ажиллагааны онцлог, гүйлгээ дамжуулах аргачлал, нийтлэг байдлаар нь 4 ангилж зардлын бүтэц, тухайн системийн давуу болон сул талуудыг харьцуулан судалсан. Эдгээр системүүдийн хувьд мөнгөн гуйвуулга илгээх, хүлээн авахад гарах зардлыг зэрэгцүүлэн харьцуулалт хийхийн тулд нэгэн агшинд хүчинтэй байх тоон өгөгдлүүдийг цуглуулж, гарах нийт зардлыг тооцоолон харьцуулж, дэлхийн мөнгөн гуйвуулгын дундаж зардалтай жишиж үзсэн. Мөнгөн гуйвуулгын системүүдийг харьцуулсаны дүнд санхүүгийн технологид суурилан тэдгээр системүүдийн зарим онцлог, давуу талыг ашиглах болон бусад сайжруулалтыг хийснээр гүйлгээний зардал бага байх системийг бий болгох боломжтой гэж үзсэн ба таамаглалын дагуу шинэ системийн загварыг гаргаж, тус системээр хийгдэх мөнгөн гуйвуулгын зардлыг тооцоолж үзсэнээр бусад системүүдтэй харьцуулж, одоогийн системүүдийг орлож, илүү үр ашигтай ажиллах боломжтой гэсэн дүгнэлт гаргалаа. Globally, 77.8 percent of the total remittances received in 2022 will go to poor and developing countries. Foreign workers regularly send home an average of $200 per month, 75 percent of which is spent on basic necessities. Reducing the cost of remittances has been included in the United Nations' Sustainable Development Goals, which are considered important to support the livelihoods of millions of households. According to estimates by the World Bank, the average cost of remittances in the world was 6.2% in the second quarter of 2023. Even for us Mongolians, as the number of traveling, studying, working, and living abroad increases, the need and demand for receiving and sending foreign money transfers to foreign countries is increasing day by day. Therefore, it is not easy for us to use remittance services, and the cost and time required for the currently offered remittance services are relatively high. Therefore, the foreign remittance systems were classified into 4 categories according to their operational features, transaction transfer methods, and generality. Аnd the cost structure and advantages and disadvantages of the system were compared. For these systems, the costs of sending and receiving remittances were compared simultaneously by collecting same-time quantitative data, calculating total costs and comparing them to global average remittance costs. Based on the comparison of money transfer systems, it is believed that it is possible to create a system with lower transaction costs by using some of the features and advantages of those systems and making other improvements based on financial technology. Based on the hypothesis, a model of the new system was created, and after calculating the cost of remittances made by the system, it was compared with other systems, and it was concluded that it can replace the current systems and work more efficiently. en_US
dc.subject Гүйлгээний зардал en_US
dc.subject Мөнгөн гуйвуулга en_US
dc.subject Блокчейн en_US
dc.subject Крипто en_US
dc.subject Арбитраж en_US
dc.title Гүйлгээний зардал бага байх мөнгөн гуйвуулгын систем хөгжүүлэх боломжийн судалгаа en_US
dc.title.alternative Feasibility study of developing the remittance system with low transaction costs en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах