Хураангуй:
Махны экспортын орчинд хамааралтай одоо хүчин төгөлдөр
мөрдөгдөж буй эрх зүйн зохицуулалтыг судалж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх
арга замыг манай улсын махны гол худалдан авагч тал болох Бүгд Найрамдах Хятад
Ард Улс (БНХАУ)-руу мах экспортолж буй жишээнд тулгуурлан судлах шаардлага
тулгарсан. Энэхүү судалгааны ажлаараа махны экспортоор дэлхийд тэргүүлэгч орон
болох БНХАУ руу мах экспортолдог Австрали, Бразил, Казакстан зэрэг улсын махны
экспортын эрх зүйн орчны сайн туршлагын талаар кейс судалгаа болон Монгол улсад
махны экспортын эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлагын хүрээнд махны
экспортын харилцаанд оролцогчдоос анкетын аргаар судалгаа авч регресс
шинжилгээний аргыг ашиглан судаллаа.