СЭЗИС - Бүтээлийн сан

Зээлжих зэрэглэл түүнд нөлөөлөх хүчин зүйл уул уурхайн салбарын жишээн дээр

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Эрдэнэ-Очир, Жаргалмаа
dc.contributor.author Ганболд, Цэлмэг
dc.date.accessioned 2024-06-20T04:39:52Z
dc.date.available 2024-06-20T04:39:52Z
dc.date.issued 2024-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3891
dc.description.abstract Зээлжих зэрэглэл нь тухайн улс, байгууллага, аж ахуй нэгжийн санхүүгийн үүргээ биелүүлэх чадамжийн талаарх ерөнхий дүгнэлт юм. Энэ нь санхүүгийн зах зээлийн оролцогчдод сонголт хийх боломжийг харуулдаг нэн чухал үзүүлэлт бөгөөд хөрөнгө оруулагчдын хувьд үндсэн шалгуур үзүүлэлт болдог. Нөгөө талаас аливаа байгууллагууд олон улсын зах зээлд оролцоход тухайн компанийн зээлжих зэрэглэл нь улсынхаа зээлжих зэрэглэлээс өндөр тогтоогдох боломжгүй гэсэн бодлого улс орнуудад үйлчилсээр байгаа нь улсын зээлжих зэрэглэл улс орны эдийн засаг, хувийн салбарын хөрөнгө оруулалтын орчинд шууд нөлөөтэйг харуулж байна. Зээлжих зэрэглэл сайн байх тусам бага зардлаар хөрөнгө оруулалт татаж эдийн засгийн үр ашигтай ажиллах боломж бий болдог. Төр болон байгууллагууд бага хүүтэй зээлийг татсанаар урт хугацааны тогтвортой санхүүгийн төлөвлөгөө гарган эрсдэл багатай үйл ажиллагаа явуулах боломж бүрддэг. Тиймээс тухайн улсын зээлжих зэрэглэлд нөлөөлөх хүчин зүйлсийг судлан, зээлжих зэрэглэлийг өсгөхийн тулд засгийн газар болон хувийн хэвшлийнхэн юун дээр анхаарахыг тодорхойлох нь зайлшгүй тулгамдсан асуудал болоод байна. Монгол улс одоогийн байдлаар B буюу тогтвортой төлөвтэй үнэлгээтэй байгаа ч бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад хөрөнгө оруулалтын зардал их байгаа нь хөрөнгийн зах зээл хөгжихгүй, хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхгүй байгаагийн нэг шалтгаан юм. Эдгээр асуудлуудыг судлахын тулд дэлхийн хамгийн том гурван зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага болох Moody’s Investors Service, Standart and Poor’s болон Fitch-н дүгнэснээр Монгол улсын зээлжих зэрэглэлийг уул уурхайн салбарын үзүүлэлтүүдтэй харьцуулан системт анализ хийсэн болно. Өмнө нь хийгдсэн судалгаануудын үр дүнд уул уурхайн салбарын нөлөө улс орон бүрд харилцан адилгүй ба зарим Европын орнуудад маш бага буюу ач холбогдолгүй түвшинд нөлөөлж байсан нь тогтоогдсон. Монгол улсын эдийн засгийн голлох салбар болох уул уурхай нь зээлжих зэрэглэлд хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоох эрмэлзэлтэйгээр машин сургалтын арга ашиглан ридж регрессийг Eviews программ ашиглан хийсэн болно. Судалгааны үр дүнд голлох эдийн засгийн үзүүлэлтүүд зээлжих зэрэглэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болох нь тогтоогдсон ч илүү сонирхолтой нь уул уурхайн салбарын экспортын ДНБ-д эзлэх хэмжээ болон зарим бүтээгдэхүүний экспортын хэмжээ зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж байсан явдал юм. en_US
dc.subject Зээлжих зэрэглэл, зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг, машин сургалтын арга, машин сургалтын аргын ридж загвар, эрдэс бүтээгдэхүүн en_US
dc.title Зээлжих зэрэглэл түүнд нөлөөлөх хүчин зүйл уул уурхайн салбарын жишээн дээр en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах