СЭЗИС - Бүтээлийн сан

БИЗНЕСИЙН ЦИКЛИЙН ТРЕНДЭЭС ХАМААРУУЛАН ХУВЬЦААНЫ ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ (TOП 20 ИНДЕКСИЙН ХУВЬЦААНЫ ЖИШЭЭН ДЭЭР)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гармаа, Цэлмэг
dc.contributor.author Баасанхүү, Алимаа
dc.date.accessioned 2024-06-19T07:33:33Z
dc.date.available 2024-06-19T07:33:33Z
dc.date.issued 2024-06-19
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3882
dc.description.abstract Монголын хөрөнгийн биржийг 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэн байгуулснаар Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн түүхэн үйл явц эхэлсэн юм. Тэр цагаас хойш Монголд хөрөнгийн зах зээл үүсэж хөгжөөд 33 жилийн хугацаа болж байна. 2023 онд Банкны реформын хүрээнд системийн нөлөө бүхий 5 банкийг нээлттэй компани болгох шийдвэр гарган IPO хийсэн. Энэ нь хөрөнгө оруулагч нарын дунд хөрөнгийн зах зээлийг ихээр сонирхон хөрөнгө оруулалт хийх хандлагыг нэмэгдүүлсэн. 2023 онд “Монгол Хөрөнгийн Бирж” ХК FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлд орж Монгол улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн онцгой үйл явдал боллоо. Үүний зэрэгцээ дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөгт хүрч, өмнөх үеэс 2.3 дахин өссөн төдийгүй дотоодын нийт бүтээгдэхүүн 20.8 хувьд хүрээд байна. Хөрөнгийн зах зээл өргөжиж байгаа энэ үед хөрөнгө оруулагч нарт оновчтой хувьцааны багц бүрдүүлэх хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байна. Энэхүү судалгааны ажлаар багц бүрдүүлэх стратегиудаас Бизнесийн циклийн трендээс хамааруулан хувьцааны оновчтой багц бүрдүүлэх арга замыг судлахыг зорилоо. Судалгааны ажил 4 бүлгээс бүрдсэн болно. Үүнд: • Нэгдүгээр бүлэг: Бизнесийн мөчлөгийн трендээс хамааруулан хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой онолын судалгаа • Хоёрдугаар бүлэг: Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлын судалгаа • Гуравдугаар бүлэг: Судалгааны арга зүй • Дөрөвдүгээр бүлэг: Бизнесийн мөчлөгийн трендийг тодорхойлж, үүнээс хамааруулан оновчтой багц бүрдүүлэх Судалгааны үр дүнд тулгуурлан хөрөнгө оруулагч нарт бизнесийн трендээс хамааруулан хөрөнгө оруулалт хийхэд юуг анхаарах талаар зөвлөмж боловсруулсан. en_US
dc.subject Бизнесийн мөчлөг, хөрөнгө оруулалт, багц бүрдүүлэх en_US
dc.title БИЗНЕСИЙН ЦИКЛИЙН ТРЕНДЭЭС ХАМААРУУЛАН ХУВЬЦААНЫ ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ (TOП 20 ИНДЕКСИЙН ХУВЬЦААНЫ ЖИШЭЭН ДЭЭР) en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах