Хураангуй:
Уг бакалаврын зэрэг горилсон судалгааны ажлаар шаталсан
регрессийн шинжилгээний онол, арга зүйн асуудлыг авч үзсэн. Судалгааны хүрээнд
шаталсан регрессийн арга зүйг судлахын тулд эмпирик шинжилгээ хийж, үр дүнгийн
тайлбар болон шалгуур үзүүлэлтүүдийн асуудлыг хөндсөн болно. Шаталсан регрессийн
шинжилгээг хийхдээ регрессийн шинжилгээний үндсэн таамаглалуудыг дэвшүүлэх
бөгөөд загварын сонголт гэсэн нэмэлт үе шат орж ирдэг. Шаталсан регрессийн
шинжилгээг хийх арга зүй, үе шатуудыг судалгааны үндсэн хэсэгт дэлгэрэнгүй
харуулав.