dc.description.abstract |
Монгол Улсын хэмжээнд энтрепренершипийн сургалтын хөтөлбөртэй, энэ чиглэлээр хичээл ордог их дээд сургуулиуд байдаг хэдий ч энтрепренер буюу бизнес эрхлэгч мэргэжлээр бакалавр болон магистерын зэрэг олгодог ганц сургууль нь Санхүү Эдийн Засгийн Их сургууль юм. Өөрөөр хэлбэл СЭЗИС-ийн энтрепренершипийн сургалтын бодлого нь манай улсын энтрепренершип боловсролын түвшинг тодорхойлдог гэж хэлж болох юм. Тиймээс СЭЗИС-ийн энтрепренершип хөтөлбөрийн сургалтын бодлого, дизайныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр илүү сайжруулж боловсруулахад нэмэлт судалгаа, шинжилгээ хийх шаардлага үүссэн нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болсон юм.
Энтрепренершип салбарын өргөн хүрээний ойлголтоос “Entrepreneurship education” буюу бизнес эрхлэгчийн боловсрол, “Effectuation” буюу үр нөлөөт шийдвэрийн хэрэглээ, түүнчлэн “Student effectuation” буюу оюутны сургалтын процесст үр нөлөөт шийдвэрийн аргыг хэрхэн ашиглах талаар онолын асуудлуудыг нарийвчлан судалсан. Мөн үр нөлөөт шийдвэрийн хэрэглээ нь гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөг болохыг судалсан.
Судалгааны ажлын хүрээнд СЭЗИС-ийн энтрепренершипийн нэгдүгээр курсын 45 оюутанд загварчилсан бизнесийн орчинд төслийн даалгавар өгч, даалгаврыг гүйцэтгэхдээ үр нөлөөт шийдвэрийн хэрэглээг хэрхэн ашигласан тухай судалгаа аван, судалгааны үр дүнд шинжилгээ хийж ажилласан болно. |
en_US |