СЭЗИС - Бүтээлийн сан

Оюуны өмчийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчны харьцуулсан судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Болдбаатар, Дэлгэрмаа
dc.contributor.author Батзориг, Номин-Эрдэнэ
dc.date.accessioned 2024-06-19T02:31:30Z
dc.date.available 2024-06-19T02:31:30Z
dc.date.issued 2024-06-19
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3874
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд Оюуны өмчийн үр өгөөж, ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд Аж ахуй нэгжүүдийн үнэ цэнийг өсгөх үнэт хөрөнгө болжээ. Мөн Оюуны өмч эдийн засгийн эргэлтэд орохын хэрээр түүнийг хэрхэн үнэлэх, хамгаалалтын ямар механизмыг хэрэгжүүлэх, үр өгөөжийг хэрхэн олж авах зэрэг асуудлыг мэдэх явдал улам нэмэгдэж байна. Мөн сүүлийн үед орлогоо өсгөх, эргэлтэд оруулахын тулд лицензийн гэрээг байгуулах замаар оюуны өмчийг эрхээ лицензлүүлэн нэмэлт орлого олох явдал ихээхэн нэмэгдэж байгаа юм. Патентыг хамгаалснаар тухайн эзэмшигчид зах зээлийн өрсөлдөөнд давуу байдал бий болгох ба оюуны өмч дөнгөж дэлгэрч буй аж үйлдвэрийн салбарт гол технологио патенталсан тохиолдолд өөрсдийн технологийг хамгаалж өөр бусад этгээд ашиглахыг хязгаарлах нь хамгийн гол давуу тал юм. Судалгааны хүрээнд Казахстан, БНХАУ, Сингапур зэрэг орнуудын оюуны өмчийн үнэлгээ болон эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой холбогдох хууль, эрх зүйн орчин зэргийг судалсан. Мөн улс орон бүр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын /World Intellectually property organization-WIPO/ батлан гаргасан олон улсын гэрээ, конвенц стандартын дагуу өөрийн улс бүрийн онцлогт тохируулан батлан гаргасан хууль, оюуны өмчийн гэрээ, дүрэм, журам зэргийг даган мөрдөж байна. Судалгааны хүрээнд хамрагдсан улс орнуудын туршлагаас үзэхэд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан “Олон улсын үнэлгээний стандарт”-ыг даган мөрддөг нийтлэг жишигтэй ба тухайн харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг болоод бусад асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгаж өгөөгүй байна. en_US
dc.subject Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Оюуны өмчийн үнэлгээ, патент, барааны тэмдэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, лицензийн гэрээ en_US
dc.title Оюуны өмчийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчны харьцуулсан судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах