dc.description.abstract |
Хувьцаа эзэмшигчийн төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг анх манай улсад 1999 оны Компанийн тухай хуульд зохицуулж, уг зохицуулалт нь өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй компанийн тухай хуульд ямар нэгэн өөрчлөлтгүйгээр тусгагдсан байдаг. 2011 оны Компанийн тухай хууль нь хөрөнгө оруулагч, түүний дотор жижиг хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ компанийн удирдлагын үр ашгийг дээшлүүлж, компанийн засаглалыг бэхжүүлэн, тэдний зүгээс улс орны эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилготойгоор батлагдсан. Үүнтэй холбогдуулан хувьцаа эзэмшигчийн төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх нь практикт хувьцаа эзэмшигч болон компанийн эрх ашгийг хамгаалах чухал механизм болдог. Гэсэн ч өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсад хувьцаа эзэмшигч төлөөлөн нэхэмжлэл гаргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдол /хувьцаат компанийн хувьд/ бараг байхгүй гэж хэлж болохуйц байна. Энэ нь практикт хувьцаа эзэмшигчид уг эрхээ хэрэгжүүлэх боломж хангалттай бүрдээгүй байгаагийн нэг илрэл. Иймд, хувьцаа эзэмшигчийн төлөөлөн нэхэмжлэлийн зохицуулалт, түүний хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг тайлбарлах, практикт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, мөн гадаад улсын жишигтэй харьцуулан судлах замаар уг зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. |
en_US |