Хураангуй:
Сүүлийн жилүүдэд ДСЕТ-ийн загварыг түлхүү хөгжүүлэн, түүнийг бодлогын шийдвэр гаргалтад өргөн ашиглах болсон бөгөөд Дови нар (2007)-ын тодорхойлсноор макро эдийн засгийн шинжилгээний хамгийн дэвшилтэт хэрэгсэлд тооцогдоод буй.
Энэхүү дипломын ажлын хүрээнд Кристиано, Матиас Трабандт болон Карл Валентин нарын боловсруулсан хаалттай эдийн засгийн Шинэ Кейнсийн энгийн загварын тавил дээр тулгуурласан ба Калво үнийн механизмаар өргөтгөн загварчиллаа. Дотоодод хийгдсэн судалгааны ажилд тулгуурлан аль болох манай улсад тохирох параметрийн утгыг сонгон калибрацийн шинжилгээ хийсэн бөгөөд MATLAB программын DYNARE багаж ашиглан ахиу зардлын шок нь инфляцад хэрхэн хариу үзүүлж байгааг тодорхойлохыг зорьсон.
Нэг стандарт хазайлттай ахиу зардлын шок инфляцад эхний үед огцом өсгөх ба аажмаар тогтвортой төлөв рүүгээ буурч 20 үеэс тогтворжиж байна. Энэ нь завсрын бараа үйлдвэрлэгч талд нөлөөлж, улмаар пүүсүүд Калво үнийн механизмаар үнээ дахин оптимизаци хийх замаар инфляцыг өсгөх нөлөө үзүүлсэнтэй холбоотой.
Мөн пүүс үнээ өөрчлөхгүй байх магадлалын параметр утга буурснаар инфляцыг хугацааны нэг үеийн моментод 1.92 дахин өндөр болж нөлөөлсөн. Иймд нийт пүүстэй харьцуулахад үнээ өөрчилдөг пүүсүүдийн тоо өсөхийн хэрээр инфляцад хүчтэй хариу үзүүлж байв. Мөн монополист пүүсийн үйлдвэрлэлийн функц нь ажиллах хүчнээс шууд хамааралтай тул тухайн моментод гарц буурч хариу үйлдэл үзүүлэв.