Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь дэлхийн улс орнууд шугаман эдийн засгийн байгаль орчинд сөрөг нөлөөлөлтэй загвараас тойрог эдийн засгийн загварт шилжих хандлагатай болж байгаа билээ. Гэвч бид хэрэглэж буй бараа бүтээгдэхүүнийг дахин боловсруулах зарчмын доор тогтвортой хөгжил рүү шилжиж байгаа нь хангалтгүй бөгөөд зарим дахин боловсруулахад физик шинж чанараа амархан алддаг буюу дахин боловсруулалтгүй бараа бүтээгдэхүүнийг сэргээн засварлаж хэрэглэх нь тойрог эдийн засагт шилжихэд илүү хялбар юм. Мөн байгаль орчинд аюул учруулж буй хуванцар бүтээгдэхүүний хог хаягдлын менежмент нь сүүлийн 20 жилд хангалттай сайн үр дүнг гаргахгүй байгаа нь бизнесийн байгууллагуудын тухайн бүтээгдэхүүний тойрог байдал, насжилтыг тодорхойлохгүйгээр дахин боловсруулах нэр доор үйл ажиллагаагаа явуулж борлуулалтаа нэмэгдүүлж байгаа нь дэлхий нийт иргэдэд тойрог эдийн засгийн үзэл баримтлалыг өөрт ашигтай байдлаар сурталчилж байгаа болно. Ийм буруу тойрог эдийн засгийн менежментийг бүтээгдэхүүн болгон дээр тохирсон практикийг хэрэгжүүлэх үүднээс хуванцар бүтээгдэхүүнийг сонгон авч экологийн эдийн засгийн онолд тулгуурлан тойрог байдал болон насжилтын арга зүйгээр судалгаа хийсэн болно. Судалгааны үр дүнд хуванцар бүтээгдэхүүнийг дахин боловсруулахаас илүү сэргээн засварлах нь илүү үр дүнтэй гэж үзсэн. Тухайн бүтээгдэхүүний биологийн наснаас сэргээн засварлах практикийг хэрэгжүүлснээр илүү их хэмжээний насжилттай болон тойрог байдалтай байгааг тодорхойлсон болно.